Энтертайнмент
68 настай Жэки Чан “Оргил цаг-4” киногоороо эргэн ирнэ
Хонгконгийн алдарт жүжигчин Жэки Чан үзэгчдийг байлдан дагуулсан “Оргил цаг” цувралынхаа 4-р ангиар дэлгэцнээ эргэн ирэхээ зарлав. Тэрбээр Саудын Арабад болсон “Улаан тэнгис” олон улсын кино наадмын үеэр энэ тухай мэдэгдсэн байна.
Анх 80 центийн хөлстэй орлон тоглогчоор карьераа эхлүүлсэн Жэки Чан энэ онд жүжигчин болсныхоо 60 жилийн ойтой золгож байгаа аж.
Түүний “Оргил цаг” кино анх 1998 онд гарсныхаа дараа Хонгконг төдийгүй Япон, Холливудын кино театрыг хэсэг хугацаанд эзэгнэж, эхний долоо хоногтоо 70 сая ам.долларын орлого олсныг тэрбээр ам бардам дурсчээ. Улмаар “Оргил цаг” киноны дараагийн ангиудыг 2001, 2007 онуудад хийсэн байдаг.
Тэрбээр “Оргил цаг-4” кино хийх саналыг Нью-Йорк хотоос найруулагч Бретт Ратнер, жүжигчин Крис Такер нар тавьсныг мэдэгджээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.