Энтертайнмент
“Музейн боловсрол олгох хөтөлбөр”-ийг зохион байгууллаа
Соёлын яамны “Эцэг эхийн зөвлөл”-өөс 2022 онд яамны албан хаагчид, тэдний гэр бүл, хүүхдүүдэд гэр бүлийн болон соёлын боловсрол олгох, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн үнэ цэнийг дээдлэхэд чиглэсэн олон талт сургалт, нөлөөллийн ажлыг цувралаар хийж ирсэн. Харин энэ удаад “Музейн боловсрол олгох хөтөлбөр”-ийг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газрын албан хаагчид гэр бүл, хүүхдүүдийн хамтаар 200 гаруй хүнийг хамруулж “Чингис хаан музей”-гээр аялуулсан ба үндэснийхээ түүх, соёлын өв, уламжлал, Монгол бахархалтайгаа танилцах боломжийг бүрдүүлсэн, танин мэдэхүйн болон соёл, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
“Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 хэрэгжилтийг хангахад анхаарч, байгууллагын Эцэг эхийн зөвлөл яамны ажилтнуудын гэр бүлийн боловсролд нэмэр боллоо” хэмээн албаныхан хэлж байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.