Эдийн засаг
ХААН Банк санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрөө танилцууллаа

Энэ сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр болохтой холбогдуулан ХААН банк эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, хувь хүний хөгжилд зориулсан “Ирээдүй” санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрөө танилцууллаа.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүүхэд залуус, олон нийтэд хуримтлал үүсгэхийн ач холбогдол, санхүүгээ зөв удирдан зарцуулах тухай ойлголт өгөх нь энэ хөтөлбөрийн зорилго юм. Энэ онд тус банкныхан хот, хөдөөгийн 700 гаруй сурагчдад хөтөлбөрөө танилцуулжээ. Тэдэнд хүрэхийн тулд 1200 км зам туулж, 2500 минутын хичээл заасан байна.
Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, хадгаламж, түүний ач холбогдол, мөнгөний зөв зарцуулалтын талаар заажээ. Хичээлийг чөлөөт маягаар явуулж, асуулт хариултад тулгуурлан, хүүхдүүдийн туршлагыг сонсох буюу тэднийг илүү яриулах замаар хичээлээ явуулсан байна.
Энэ хичээлийг хүүхдүүдэд зааснаар
- Зорилготой,
- Мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг,
- Санхүүгийн сахилга баттай,
- Илүү төлөвлөлттэй,
- Илүү аз жаргалтай иргэдтэй болох нь “Ирээдүй” хөтөлбөрийн зорилго юм.
Сурагчдад санхүүгийн боловсрол олгохдоо зөвхөн мөнгөө хэрхэн хадгалах тухайд биш, банк гэж юу болох, АТМ яаж ашиглах, мөнгийг хэрхэн зөв зарцуулах, зорилготой байх зэргээр системтэй ойлголт, мэдлэг өгөх ёстойн дээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэдгийг өнгөрсөн хугацаанд судалгаагаар баталсан юм.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо