Дэлхий дахинд
“Найдвар” киноны бодит гэмт хэрэгтэн шоронгоос суллагджээ

2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ансан хотод найман настай На Ёнг /хуурамч нэр/ охиныг хулгайлан, ойролцоох сүмийн угаалгын өрөөнд оруулан хэрцгийгээр хүчиндсэн жигшүүрт хэргийн гэмт хэрэгтэн этгээдийг өнгөрөгч бямба гарагт /2022.12.31/ шоронгоос суллажээ.
Тухайн үед шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оногдуулсан боловч хэрэгтэн этгээд давж заалдан, “Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн, өөрийгөө хянах чадваргүй, сэтгэц эрүүл бус” гэх дүгнэлт гаргуулан, ялаа хөнгөлүүлсэн байдаг.
Гэмт этгээд шүүгчид хандан “Би найман настай охиныг хүчирхийлдэг өвчтэй мангас биш” гэж 300 гаруй удаа захидал бичжээ. Үүний дараа шүүхээс түүнд өршөөл үзүүлэн, 12 жил хоригдох, долоон жил цахим гав зүүх ял ногдуулсан байна.
Жигшүүрт гэмт хэрэгтэн суллагдаж буйтай холбоотойгоор түүний гэрийн гадна болоод Ансан хотод иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна. Тэд БНСУ-ын хууль хүчингийн хохирогчдыг үл тоосон, гэмт хэрэгтнүүдийг шийтгэхэд хойрго хандсан, сул дорой байдалтай байгааг онцлон шүүмжилжээ. Иргэд гэмт этгээдийн гэрийн гадна “Хэрэгтэнг дахин хорь”, “Эрхтэнийг нь тайр”, “Цаазаар ав”, “Хотоос хөө” гэх мэт уриа лоозонг барин жагссан байна.
Иргэдийн энэхүү бухимдалд Ансан хотын цагдаагийн газраас тайлбар хийхдээ “Чо-г дахин хорих ямар ч боломжгүй. Гэхдээ хэрэгтэн этгээдийн хөлөнд “ухаалаг гав” зүүсэн учраас түүнийг 24 цаг хянах боломжтой. Бид түүний алхам бүрийг хянаж, найдвартай харгалзах учраас та бүхэн тайван байна уу” гэжээ.
БНСУ-д хамгийн их шуугиан тарьсан энэхүү хүчингийн хэргийг үйлдэгч Чо Ду Сү гэх этгээд өдгөө 68 настай бөгөөд хэрэг үйлдэх үедээ 56 настай байжээ. Тухайн үеийн мөрдлөгийн баримтаас дурдахад гэмт хэрэгтэн охиныг зодож ухаан алдуулан, ёс бус үйлдлээ гүйцэлдүүлснийхээ дараа, зэрлэгээр тамласан байдаг.
Охиныг амь голтой олсны дараа бүтэн найман цаг хагалгаа хийсэн бөгөөд хэтэрхий их тамлалд байсан охин найман сар эмчилгээ хийлгэсэн боловч бөгсөн биенийх нь 80 орчим хувь бүрэн ажиллагаагүй болжээ.
Сүүлд охин хиймэл анус хийлгэх мэс засал хийлгэж амжилттай болсон байна. Хохирогч охин сэтгэлзүйн дарамтанд өртсөн бөгөөд нэг жилийн турш сэтгэцийн эмчилгээ хийлгэжээ. Тэрбээр одоо зөвхөн хүүхэлдэйн кино үздэг бөгөөд сошиал ашиглахаас татгалздаг гэнэ.
На Ёнг охины гэр бүл Чо-г суллагдахаас өмнөхөн Ансан хотоос нүүсэн бөгөөд хохирогчийн аав JoongAng Ilbo-д ярихдаа “Бид эндээс нүүлээ гээд На Ёнгийн олон жилийн зовлонг арилгаж чадахгүй байх. Гэхдээ бид ямартай ч хүүхдүүдийгээ Чо-гийн аймшигт царайтай тулгарахаас сэргийлж чадлаа. Хүүхдүүд минь цаашдаа Чо Ду Сүн гэх нэрийг мартаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.
Энэхүү жигшүүрт гэмт хэргээс сэдэвлэсэн “Hope” буюу “Найдвар” гэх киног БНСУ-ын найруулагч Ли Жун Ик 2013 онд бүтээсэн бөгөөд тус бүтээлээрээ нэлээд олон шагнал хүртэж, олон нийтийн анхаарлыг тус үйл явдал руу дахин хандуулсан байдаг. Гэвч кино бүтээгчид бусдын зовлонгоор ашиг олсон гэх шүүмжлэлд өртсөн юм.
Гэмт хэрэгтэн Чо Ду Сүн 1970 онд дугуй хулгайлсан хэрэгт холбогдож анх цагдаад бүртгэгдэж байсан бөгөөд 1972 онд захаас хулгай хийсэн хэргээр 1.6 жилийн хорих ял авчээ. 1983 онд 31 настайдаа тэрбээр амьдардаг газрынхаа ойролцоо ажилладаг 69 настай эмэгтэйг хүчирхийлсэн бөгөөд хохирогч эмэгтэй 302 хоног эмчилгээ хийлгэсэн байдаг. Энэ хэргийнх нь төлөө Чо-д гурван жилийн хорих ял оноосон байна.
1995 онд Чо архи ууж байхдаа 60 гаруй насны эрэгтэйг зодож танхайрсан бөгөөд түүнд хоёр жилийн ял өгч, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Чогийн талд байдаг цор ганц хүн бол түүний эхнэр юм. Тэрбээр нөхрөө “20 жил хамт амьдрахдаа ганц ч удаа уурлаж, гар хүрч байгаагүй, орчлонгийн хамгийн тайван, сайн хүн” гэж магтдаг нэгэн.
Чо бүх гэмт хэргийнхээ тухай мэдүүлэхдээ “согтуу байсан”, “санахгүй байна” гэж шалтаг тоочсон байдаг.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм7 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм7 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав