Дэлхий дахинд
Европт байгалийн хийн үнэ 890 ам.долларыг давлаа

Европт байгалийн хийн үнэ нэг мянган куб м нь 894.1 ам.долларт хүрч, 5.9 хувиар өсжээ.
Лондонгийн биржийн арилжааны эхэнд хоёрдугаар сарын фьючерс үнэ нэг мянган куб метр нь 777.3 ам.доллар байсан бол арилжаа хаагдах үед 894.1 ам.доллар болж өссөн байна.
Блүмберг агентлагийн таамгаар, Европын Холбоо байгалийн хийн дээд үнийг тогтоосноор эрчим хүчний хямрал улам гүнзгийрэх эрсдэлтэй. ЕХ-ны орнуудын зөвшилцсөн үнийн таазны механизм үнийн хэлбэлзлээс урьдчилан сэргийлнэ. Гэхдээ Европ байгалийн хийн нийлүүлэлт, өрсөлдөөний асуудал дээр илүү эмзэг болж байна гэж тус агентлаг үзэж байна.

Дэлхий дахинд
Украины дулааны станц Оросын цохилтод өртөж, 100 мянган хүн халаалтгүй болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос дрон буюу нисгэгчгүй онгоц Украины өмнөд хэсэг рүү харважээ. Агаарын цохилтод Миколаев дахь дулааны цахилгаан станц өртөж, гэмтэл үүссэн байна.
Үүний улмаас 100 мянга орчим хүн хасах температурын хүйтэнд халаалтгүй болоод байгааг Украины эрх баригчид ням гарагт мэдээллээ.
Оросын талаас 143 дрон харвасны 95-ыг нь Украины цэргүүд унагасан байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленський “Оросууд Украины ард иргэдийн эсрэг дайралт хийлээ. Тэд дайныг зогсоох биш, үргэлжлүүлсээр байна.
Энх тайван тогтоохыг хүсэж, хэлэлцээ хийхээр бэлтгэж буй хүмүүс ийм зүйл хийхгүй” хэмээн Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Трамп, Путин нар өнгөрсөн долоо хоногт утсаар ярьж, дайныг зогсоох хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр санал нэгдээд байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ дөрөвдүгээр сараас авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна

АНУ дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэхээр судалж байна.
Тэрбээр энэ төлөвлөгөөгөө баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд зарласан байна.
Гэхдээ үүнд ямар улсууд өртөх, хэдэн хувийн татвар тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. “Дөрөвдүгээр сарын 2-нд эхлэх болов уу” хэмээн Дональд Трамп ярьсан байна.
Хэрэв түүний төлөвлөгөө урагшилж, авто татвар нь бүх улс оронд хэрэгжвэл Америк руу авто машин экспортлодог 1 гол төлөөлөгч болох Япон улсад энэ нь цохилт болно гэсэн таамаг байна.
Япон улсын Үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр тус улс 2023 онд АНУ-д 1.48 сая машин экспортлож байжээ.
Цагаан ордны шинэ тэргүүний хувьд импортын машинуудад татвар тавих магадлалтай гэдэг санаагаа хэд хэдэн удаа илэрхийлж, шударга бусаар тогтоосон бага үнэтэй импорт Америкийн машины үйлдвэрлэлд хохирол учруулж байна хэмээж байсныг NHK дурджээ.
Тэрбээр пүрэв гарагт тус улсад бараа нийлүүлдэг улс орнуудад Гаалийн татвараа өсгөх албан бичигт гарын үсэн зурсан байна.
“АНУ манай бараа бүтээгдэхүүнд бусад улс орнуудын ногдуулсан татвартай ижил хэмжээний татвар тогтооно гэсэн үг юм” хэмээн Доналд Трамп мэдэгдээд байна.
Дэлхий дахинд
“TikTok” аппликейшний дэлгүүрүүдэд эргэн байршжээ

“TikTok” нийгмийн сүлжээний аппликейшн пүрэв гарагт АНУ дахь “Apple”-ийн “App Store”, “Google”-ийн “Play Store” дэлгүүрүүдэд дахин байршжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп уг платформыг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хойш хэдэн долоо хоногийн дараа ийнхүү байршлаа.
Өмнөх Ж.Байдены засаг захиргаа “TikTok”-ын Хятадын толгой компани болох “ByteDance”-д хандаж, Америк дахь үйл ажиллагааг нь хариуцсан компанийг олох шаардлага тавьсан бөгөөд эс бөгөөс нэгдүгээр сарын 19-нээс уг платформыг хориглохоор шийдвэрлэсэн юм.
Харин Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөсөн даруйдаа уг хоригийг дөрөвдүгээр сар хүртэл 75 хоногоор хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Ийнхүү хойшлуулснаар аппликейшний худалдаа эрхэлдэг компаниуд “TikTok”-ыг татаж авах боломжтой хэвээр байлгасныхаа төлөө торгууль хүлээхгүй юм.
Пүрэв гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Д.Трамп хоригийг цаашид дахин хойшлуулж магадгүй гэж хэлсэн байна. “Надад 90 хоног байгаа, үүнийг сунгаж болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ юу болохыг харцгаая” хэмээн тэрбээр хэлжээ.
Гэхдээ хоригийг 75 хоногоор хойшлуулаад байгаа атал “90 хоног” гэж хэлсэн нь ямар учиртай болох нь тодорхойгүй байна. “Sensor Tower” фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд Америкийн хэрэглэгчид “TikTok”-ийг 52 сая гаруй удаа татаж авснаар хамгийн олон удаа татагдсан аппликейшнүүдийн хоёрдугаарт жагсжээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа