Энтертайнмент
“Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг-2022” наадам энэ сарын 19-нд болно.
Эхний шатанд уран бүтээлчид 82 өгүүллэг ирүүлснээс МЗЭ-ийн Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгаруулсан билээ.
- Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
- С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
- Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
- Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
- До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
- Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
- А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
- Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
- Н.Мөнхсайхан “ДАРДАС”
- Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.