Энтертайнмент
Ардын зураач До.Болд “Silk Road” шагнал хүртжээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд Японы Токио хотын “Токио” музейд зохион байгуулагдсан 48-р Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож, Олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн нийгэмлэгийн “Silk Road” шагналыг хүртсэн байна. Тус шагналыг Японы Канагава мужийн Зураачдын холбооны төлөөлөгч Д.Туул нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод гардуулан өгчээ.
Тэрбээр 1977 оноос МУЭХ-ноос зохион байгуулсан гадаад болон дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн. Үүнд Чех, Австри, Алжир, Болгар, Финланд, Франц, Итали, Югослав, Хятад, Солонгос, Куба, Унгар, Норвеги, Герман, Польш, Румын, Орос, Англи зэргийн улсуудад бүтээлүүд нь дэлгэгджээ.
1979 онд “Залуу уран бүтээлчдийн II олон улсын үзэсгэлэн” Софи хот, Болгар улс
1980, 1982, 1986, 1988 онд “Олон улсын хар зургийн үзэсгэлэн” Югослав улс
1982, 1985, 1988 онд “Олон улсын урлагийн триеннал” Софи хот, Болгар улс
1988 онд “Олон улсын урлагийн биенналь” Кошицэ хот, Чех улс
1988 онд “5 дугаар олон улсын хөрөг ба график урлагийн биенналь” Тузла, Югослав улс
1990 онд “Монголын үзэсгэлэн” Сэрэ хот, Франц улс
1992 онд “Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн” Ансэни хот, Франц улс
1993 онд “Монгол Франц зураачдын хамтарсан үзэсгэлэн” Эрмонт хот, Франц улс
1994 онд “Монголын үзэсгэлэн” Итали улс
1995 онд “Солонгос-Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэн” Сөүл хот
1997 онд “33 дугаар Азийн урлагийн үзэсгэлэн” Токио хот, Япон улс
1997 онд “Олон улсын триеннал” Дэли хот, Энэтхэг улс
1999 онд “Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн” Макао
2000 онд “Монголын өнгө үзэсгэлэн” Нью-Йорк, Сан Франциско хотууд, АНУ
2000 онд “Америкийн урлагийн наадам” Виржиниа, АНУ
2001 онд “Тачикава Олон улсын Урлагийн наадам” Япон улс
2002 онд “Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн” Улаанбаатар хот
2002 онд “Орчин цагийн Азийн урлаг Лас Вегаст үзэсгэлэн” АНУ
2003 онд “Орчин цагийн Азийн урлаг Лас Вегаст үзэсгэлэн” АНУ
2004 онд “Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн” Ю галерей, Япон улс
2004 онд “Зүүдний Говь” гэр бүлийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн, МУЭХ, Монголын Уран зургийн галерей, Инос галерей, Токио хот, Япон улс
2004 онд “Mongolia and Tamna” эх газар ба арлын орны хамтарсан үзэсгэлэн, Жэжү арал, Солонгос улс
2005 онд “Солонгос-Монголын солилцооны үзэсгэлэн“ Улаанбаатар хот
2007 онд „Монголын урлаг” гэр бүлийн хамтарсан үзэсгэлэн Time gallery, Вена хот, Австри улс
2007 онд “Вен-Венеци” хамтарсан үзэсгэлэн, Xanadu галерей, Улаанбаатар хот
2008 онд “The Stars of Far East” Солонгос, Монгол, Орос зураач нарын хамтарсан үзэсгэлэн, Солонгос улс
2009 онд “Монголын урлаг Вена хотод” гэр бүлийн үзэсгэлэн
2009 онд “19th Anniversary Commemoration Exhibition” Солонгос, Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэн
2013 онд “Бүсгүй чамд” хамтарсан үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей
2014 онд “Азийн Урлаг 40 жил” Орчин үеийн дүр зураг, QCC Арт Галерей, Нью-Йорк хот, АНУ
2014 онд “Фүжи уулын 14 төрх” хамтарсан үзэсгэлэн, Родины Урлагийн Музей, Шизүока, Япон улс
2015 онд “Норд Арт” Бюделсдорф, ХБНГУ
2015 онд “До.Болд ба Я.Оюунчимэг” хамтарсан үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей
2016 онд “Сэтгэлийн Уянга” хамтарсан үзэсгэлэн, Сентрал Тауэр, Маршал Арт Галерей
2017 онд “Наадам 2017” үзэсгэлэн МУЭХ
2018 онд “Жагарын орны сэтгэгдлүүд” охин Б.Сарнайн хамт уран бүтээлийн үзэсгэлэн, МN17 Арт Галерей, Улаанбаатар хот
2019 онд “Урлагийн Амьдрал” Ардын зураач, багш Б.Чогсомын хамт үзэсгэлэн, Монгол Арт Галерей, Улаанбаатар хот
2019 онд “Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэн, МУЭХ, Улаанбаатар хот
2020 онд “Abstract Art&Fashion” Articour Gallery, Zaisan Hill Complex, Улаанбаатар хот
2020 “MN ART FAIR 2020”, MN Art Gallery, Улаанбаатар
2020 Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, зураач, багш Ядамсүрэнгийн ОЮУНЧИМЭГИЙН мэндэлсний 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн “Дурсамж” үзэсгэлэн, Монгол Арт Галерей, Улаанбаатар
2020 “Оны шилдэг бүтээл 2020” Монголын Уран Зургийн Галерей, Улаанбаатар

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм7 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм7 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав