Энтертайнмент
Монголын хөгжмийн зохиолчдын холбоог Г.Түвшинтөр удирдана
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дөрвөн жил тутам зохион байгуулагддаг ээлжит XY чуулган боллоо.
Хөгжмийн зохиолчдын холбооны шинэ тэргүүнээр хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр олонхийн санал авч сонгогдов.
Түүний өмнөх буюу 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, хөгжмийн зохиолч Г.Батхуяг ажиллаж байлаа.
Тэрбээр СУИС-д багш, Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулга, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга, Улсын филорманийн дэд дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт Хэлстийн даргын алба хашиж байв.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.