Дэлхий дахинд
“Гараашны өршөөл” үзүүлэх хуулийн төсөл боловсруулна
ОХУ-ын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дэд дарга Александр Башкин болон сенатор Владимир Полетаев, Дмитрий Шатохин нар нэгэн сонирхолтой хуулийн төслийг Төрийн Думад өргөн барихаар зэхэж байгаа ажээ. Уг хуулийн төсөл ОХУ-д “гараашны өршөөл” үзүүлэх гэсэн зорилготой.
Иргэдийн эзэмшиж байгаа гараашийг ямар нэг шүүх, хуулийн байгууллагын оролцоогүйгээр хувийн өмчид шилжүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулахаар зорьж байна хэмээн Алщксандр Башкин РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Орос орон даяар хэдэн зуун мянган гарааш байгаа ч иргэд үүнийхээ өмчлөгч болж чадахгүй байгаа юм. Одоо үйлчилж байгаа хуулиар тусдаа гарааш, эсвэл гараашны зориулалттай барьсан объектоос нэг гараашийг салган иргэн эзэмших нь хориотой юм. Тухайн гарааш байгаа объектыг бүхлээр нь улсын бүртгэлд бүртгэх хуулийн заалттай ажээ.
“Гэтэл гараашийн бүх эзнийг олж, бичиг баримтыг нь цэгцлэн улсын бүртгэлд бүртгүүлэх нь бараг боломжгүй ажил болчоод байгаа. Хууль ном журмынхаа дагуу гарааш барьчихдаг, гэтэл өмчилж чадахгүй хүн олон байна. Өмчилж, албан ёсоор бүртгэлжүүлж чадахгүй байгаа учраас бэлэглэх, зарах, түрээслэх гээд эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Тиймээс энэ хуулийн төсөл олон хүнд ач холбогдолтой” хэмээн тэр хэлжээ.