Нийгэм
Сургуулиудын 40 гаруй хувь нь илчлэг багатай үдийн цайгаар үйлчилж байна

НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн Ерөнхий боловсролын 120 сургууль, 129 цайны газарт явуулсан хяналт шалгалтаар 847 зөрчил илрүүлэв.
НЗД-ын өгсөн үүрэг даалгаврын дагуу тус газраас шалгалтын явцад “Үдийн цай хөтөлбөр”-ийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн, халдвар хамгааллын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Шалгалтад хамарсан төрийн өмчит сургуулиудын 64 хувь нь зориулалтын цайны газарт үйл ажиллагаа явуулж байгаа бол 35.7 хувь нь зориулалтын бус буюу өрөө тасалгааг өөрчлөн засварласан, 6.6 хувь нь цайны газаргүй байна.
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн шаардлага хангасан сургууль 76 хувьтай байгаа бөгөөд 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэгийг хангасан хоол хүнсээр үйлчилж байна.
Ажлын байрны мэргэжлийн дүгнэлт гаргуулсан цайны газар 74 хувь, хүнсний бүтээгдэхүүний нийт зохицол хангасан цэстэй цайны газар 75 хувьтай байна” гэлээ.
Хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлүүдээс дурдвал Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа”, “Монгени”, “Шинэ-Эрин”, 141, 73, 51 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 53, 127, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор, Сүхбаатар дүүргийн 25, 45, 71 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 34, 60, 75, 115, 130, 32 дугаар сургуулиуд “Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байжээ.
Мөн цайны газрыг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн 56.7 хувийг газар дээр нь арилгаж, 44 сургуульд улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн хүрээнд 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгууль оноосноос гадна “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ.
Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжүүлэгч ААН-үүдэд 2 удаагийн сургалт зохион байгуулж сургуулийн ойр орчимд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаар ухуулга сурталчилгааны материалыг 262 сургууль, түүний цайны газарт нааж байршуулсан хэмээн мэдээлэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.