Дэлхий дахинд
Тайландын цэргүүд Гиннесийн амжилт тогтоов
Тайландын армийн 3660 сонсогч болон их сургуулийн оюутнууд, сайн дурынхнаас бүрдсэн нүсэр баг Даваа гаригт цэргийн үзүүлбэр үзүүлж, Гиннесийн амжилт тогтоолоо. Тайланд цэргүүд “Муай Тай” гэх үзүүлбэрийг тулаанд орохын өмнө хийдэг уламжлалтай. Уг үзүүлбэрийг багш, эцэг эх, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, өмнө нь хийдэг уламжлалтай. Тэд энэ зан үйлээ Хуа Хин дахь Ражабхакти паркт хийв. Өмнө нь энэ үзүүлбэрийг 250 оролцогч хамт хийсэн нь “Геннисийн ном”-д бичигдсэн байсан.
Сонсогчид болон сайн дурынхан Тайландын ерөнхий сайд Прают Чан-о-Ча болон өмнөх зургаан хааны хөшөөний өмнө үзүүлбэрээ үзүүлсэн. Нэрт муай тай тулаанч Сомбат Буакав Банчахмекийн удирдлага дор улаан өмсгөл, цагаан толгойны алчуур, цагаан бүстэй тулаанчид зан үйлийг гүйцэтгэжээ. Аялагчид болон нутгийн иргэд тэдний үзүүлбэрийг сонирхохоор цугласан байна.
Гиннесийн шүүгч Казаёоши Киримура үзүүлбэрийн дараа тулаанчдад баяр хүргэн, дээд амжилт эвдсэнийг нь баталжээ. Үзүүлбэрийн баг хэдэн сарын турш өдөр бүр бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийсэн байна.
Тайландын хаан асан VIII Санфет 1702 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хаан ширээнээ заларсан. Харгис хэрцгий, тэмцэгч зан чанартай VIII Санфет хааныг “Барын хаан” гэж тайландчууд дурсдаг. Энэ өдрийг Муай Тайн өдөр гэж нэрлэн, тулааны зан үйл үзүүлдэг уламжлалтай. 2023 оны хоёрдуг