Дэлхий дахинд
Ерөнхий ассамблей Украиныг дэмжсэн тогтоол батална
Киевийг дэмжигчид ОХУ-аас Украинд халдан түрэмгийлсний нэг жилийн ойн өмнөхөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүний чуулганаар батлах санал гаргасан тогтоолын төслийг тараалаа. Уг тогтоол нь Украины “тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг” баталгаажуулсан энх тайвны хэрэгцээг онцлон тэмдэглэнэ.
Украиныг дэмжсэн тогтоолын төслийг Орос болон түүний холбоотон Беларусь улсаас бусад НҮБ-ын гишүүн орнуудад тараажээ.
Ассошиэйтед Пресс агентлагаас Баасан гаригт олж авсан уг төсөл нь “Украинд иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоох үндсэн зарчмууд” гэсэн гарчигтай.
Санал болгож буй тогтоол нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн арваннэгдүгээр сард болсон Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр зарласан 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнөөс илүү өргөн хүрээтэй юм.
Ерөнхий Ассамблейн хэвлэлийн төлөөлөгч Паулина Кубиак хэлэхдээ, Украины асуудлаарх Ерөнхий Ассамблейн яаралтай хуралдаан хоёрдугаар сарын 22-ны үдээс хойш эхэлнэ. Хоёрдугаар сарын 23-ныг дуустал олон арван илтгэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд санал хураалт тэр өдрийн орой явагдана.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны ойгоор НҮБ-д ирэхийг хүсч байна гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд өнгөрсөн сард мэдэгдсэн.
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Аюулгүйн зөвлөл ОХУ-ын хориг тавих эрхээс болж ажиллаж чадахгүй байгаа тул Ерөнхий ассамблей Украины асуудлыг хариуцсан НҮБ-ын хамгийн чухал байгууллага болоод байна. Аюулгүйн зөвлөлөөс ялгаатай нь ассамблейн чуулганд хориг тавьдаггүй ч Украины асуудлаар өмнө нь гаргасан таван тогтоол нь дэлхийн үзэл бодлын тусгал болох чухал ач холбогдолтой.
Аюулгүйн зөвлөл хоёрдугаар сарын 24-нд буюу түрэмгийллийн ойн өдөр сайд нарын хурлыг хийнэ. Орос, Украины дипломатууд халдлага үйлдсэнээс хойш олон арван уулзалтад оролцож байсан тул нэг ширээний ард суух боловч үр дүнд хүрэхгүй.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав