Connect with us

Бусад

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг дахин боловсруулах чиглэл өгөв

Нийтэлсэн

-

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хорооны үйл ажиллагааны мэдээллийг сонслоо. Мэдээлэл танилцуулгыг нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа Тэргүүлэгчдэд танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн нэршлийг таван удаа сольж, ойг зургаан удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын цагтай болсон, нийслэлийн тохижилтыг сайжруулах, түүнд хувь нэмэр оруулсан байгууллагуудыг урамшуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Ширээ цагаан нуурт гэрэлт хөшөө босгох, явган зорчигчийн нүхэн гарц хийх, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөшөө дурсгалын цогцолбор орчмыг тохижуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байжээ. Тухай бүрт төсвөөс хөрөнгө гаргаж байсан, тухайлбал 2014 онд 2.3 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Тэгвэл энэ онд 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн ЗДТГ, түүний харьяа байгууллагууд болон иргэдээс санал авч, зургаан бүлгийн нийтдээ 114 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, нийслэлийн иргэдэд хандсан 10, бүтээн байгуулалтын 26, соёл урлагийн 36, ёслол хүндэтгэлийн 39 арга хэмжээ зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс төлөвлөгөө гаргажээ. Мөн хот тохижилтод онцгойлон анхаарч, олон улсыг хамарсан урлагийн тэмцээн зохион байгуулна. Мөн хороо, дүүргийн орчны тохижилт, цэвэрлэгээтэй холбоотой уралдаан зохион байгуулах юм байна.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, хариулт авлаа.

Тэргүүлэгч  Н.Батсүмбэрэл:  -380 жилийн ой бусад тэмдэглэлт арга хэмжээнээс ямар онцлогтой вэ. Ойн хүрээнд ажлын хэсгийнхэн сард 1-2 ажил хийнэ гэж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар ажил хийсэн бэ. Нийслэл 152 хороотой. Гэтэл арга хэмжээнд 10 хороог л оруулсан байна. Хэн гэдэг төлөөлөгчийн санал вэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудыг болиулах хэрэгтэй.

Гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн, байшин хороололд ногоон төгөл байгуулна гэжээ. Энэ бол хотын хийх ёстой ажил. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулж, гудамж талбайг угаана гэсэн байна. Энэ ч өдөр тутам хийх ажил. Үүнийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд оруулах шаардлагагүй. Сүхбаатарын талбайн гэрэлтүүлгийг сайжруулахын оронд гэр хорооололд гэрэл нэмэх хэрэгтэй. 380 жилийн ойн уриа, лого юу байх вэ?

Ш.Анхмаа: -Харьяа газруудаас санал авсан. Хотын ирээдүйн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлсэн онцлогтой. Олон санал ирүүлснээс шүүж, төлөвлөгөө гаргасан. Мөн баяр наадмын тоглолтыг цомхон болгож, бага төсөвт багтааж хийхээр болж, нийгмийн хөгжил тал руу олон ажил хийхээр төлөвлөсөн.

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: -Төсөв батлах үеэр хороодод цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг тусгасан. Тэгэхээр үүнийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулах шаардлагагүй. 380 жилийн ойн онцлог харагдахгүй байна. Хотын ойд зориулж хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг юунд зарцуулах юм бэ?

Ш.Анхмаа:  -Ойг тэмдэглэх хүрээнд ирсэн ажлууд нэлээд өргөн цар хүрээтэй, төсөв их шаардсан. Тиймээс чухлаас нь эрэмбэлж байгаа. Тухайлбал, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Тэргүүлэгч Б.Батнасан: -Дүүргүүдэд ямар ажил хийх юм бэ. Төсөвлөсөн хоёр тэрбум төгрөгийн хэдэн хувийг бүтээн байгуулалтад зарцуулах юм. Төсвийн задаргаа байна уу.

Ш.Анхмаа: -Бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр: -Ойг тэмдэглэх ажлын хүрээнд  эрдэмтэн судлаачдын дунд нийслэлийн түүхтэй холбоотой эрдэм шинжилгээний хурлаа явуулж, иргэдэд танилцуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан: -Тогтмол хийдэг ажлыг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын жагсаалтад оруулсан байна. Ямар учраас оруулсан юм бэ. Гэрлэн дохио байршуулах, замын тэмдэглэгээ тавих, ЕБС-ийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын чанарыг дээшлүүлэх, автобусны буудлын жишиг зогсоол байгуулах зэрэг бол байнга хийх ёстой ажил. Эдгээрийг заавал оруулах ёстой юм уу?

Ш.Анхмаа: -Бид өмнө нь байгаагүй амжилтаа дээш нь ахиулахаар арга хэмжээнд оруулсан. Нийслэл сургалтын чанараар улсын хэмжээнд есдүгээрт жагсдаг байсныг өнгөрсөн хугацаанд долдугаарт эрэмблэгддэг болгож ахиулсан. Энэ үр дүнг ахиулахын тулд сургууль боловсролын байгууллага руу хандсан ажлуудыг оруулсан.

Үүний дараагаар Тэргүүлэгчид саналаа хэлэв. Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Ойн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хуучны түүхийн дурсгалт нэг байшинг тохижуулах саналыг оруулах нь зүйтэй. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ажлыг жагсаалтаас хасах ёстой. Аюулгүй хот байгуулах зорилт дэвшүүлсэн. Үүнийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотын ойг үлдэх юмтай тэмдэглэх ёстой. Хотын төсөв мөнгийг үрэлгэн зүйлд зарцуулж болохгүй” гэв. Харин Тэргүүлэгч Б.Батнасан дүүрэг тус бүрт бүтээлч нэг ажил хийх нь зүйтэйг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын 380 жилийн түүх бол үе үеийн богдууд, шашин соёлын уламжлалтай холбоотой баяр. VIII богд Жавзундамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой бас энэ жил тохиож байгаа. Үүнийг бид нийслэлийн ойтой нэгтгэж байгаа. Тиймээс Гандантэгчинлэн хийд орчмын цэцэрлэгийг тохижуулж, амралт зугаалгын төв болгохоор ажиллаж байна. Энэ оныг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласан. Тиймээс иргэдийн оролцоог сайжруулж, саналыг нь бодлого шийдвэрт тусгахад анхаарч байгаа” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Ном хэвлэн тараах, баяр наадам зохион байгуулж төсвийн хөрөнгийг үргүй зарцуулахгүй, түүх соёлоо гадаад, дотоодод сурталчилсан ажил хийх ёстой. Төлөвлөгөөнд тусгасан нийт ажлын 20-30 хувь нь энэ чиглэлийн ажил байх хэрэгтэй. Даншиг наадмыг зохион байгуулахад энэ жил хөрөнгө зарцуулахгүй. Ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа  ухамсарлаад нийслэлийн бодлогыг дэмжин ажиллахыг уриалж байна” гэв.

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөнд хурлаас гаргасан саналыг тусгаж, Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар танилцуулахыг үүрэг болгож чиглэл өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм16 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм16 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр16 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм17 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм17 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм17 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм17 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм17 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент17 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад17 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим