Дэлхий дахинд
Кевин О-Крнер: Ерөнхийлөгч Жо Байдены эрүүл мэнд сайн, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүл саруул бөгөөд ажил үүргээ үргэлжлүүлэн хийх боломжтой хэмээн Цагаан ордны эмч Кевин О-Крнер пүрэв гарагт мэдэгджээ.
Өдгөө 80 настай тэрбээр Вашингтоны зах дахь Уолтер Ридийн үндэсний цэргийн эмнэлгийн төвд гурван цаг үзлэгт орсон байна. Энэ нь Жо Байдены хувьд Нэгдсэн улсын төрийн тэргүүн болсноос нь хойших хоёр дахь өргөн хүрээний үзлэг юм.
Эмнэлгийн товч эмхэтгэлд Жо Байденыг ковидын дараах Лонг ковид шинж тэмдэггүй гээд, 2021 оны 11 дүгээр сард үзлэг шинжилгээнд орсноосоо хойш эрч хүчтэй алхаа нь өөрчлөгдөөгүй гэсэн байна.
Мөн Жо Байден холестриний хэмжээгээ барихын тулд статины төрлийн “Крестор” гэдэг эм болон цусны бүлэгнэлтээс сэргийлэх эм, мөн улирлын харшлын болон хүчил ихсэлтийг бууруулах эм ууж байгаа гэж эмнэлгийн дүгнэлтэд бичсэн байна.
Түүнчлэн шингэн азот ашиглан нүүр, толгойноос нь арьсны хэд хэдэн жижиг ургацаг авч, цээжин дээрх нэг жижиг шархыг мэсийн аргаар тайрсан, уламжлалт эдийн шинжилгээ хийсэн гэж Цагаан ордны эмч ярьсан байна.
Одоогоор эдийн шинжилгээнийх нь хариу хүлээгдэж буй юм байна. Үүнээс гадна Америкийн Ерөнхийлөгч Жо Байден 2021 онд 83 кг жинтэй байсан бол 2.7 кг жин хаясан гэж эмнэлгийн товч эмхэтгэлд бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 онд сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байгаа учраас түүний эрүүл мэндийн хяналтын хариу олны анхаарал татаж байгааг хэвлэлүүд дурджээ.
Тэрбээр өөрийнхөө биеийн байдлыг сайн гээд, өчүүхэн сайн сайхандаа бурханд талархаж байна гэж Америкийн “Эн Би Си” сувагт ярьсан байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ