Энтертайнмент
“The HU” хамтлагийн тоглолт энэ сарын 30-нд болно

Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн тоглолтыг энэ сарын 30-нд метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд зохион байгуулах гэж байгаа юм. “The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм.
Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг мета ертөнцөд тогтлолтоо зохион байгуулж, дэлхий дахинаа сая сая үзэгчдэд зэрэг хүрч байсан юм. Харин “The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах мета ертөнцийг Монголын технологийн компаниуд өөрсдөө бүтээж байгаа юм. Тэдгээр компанийн төлөөллүүд өчигдөр Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, тоглолтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Соёлын яам нь метаверс буюу олон хэмжээст ертөнц дэх монголын технологийн компаниудыг дэмжиж байгаа бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг Дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийн салбарт хамруулан бодлогоо тодорхойлон ажиллаж байгаа юм.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийцүүлэн алхаж байгаа залууст баяр хүргэе. Мета юниверс буюу илүү өргөн цар хүрээн дэх бүтээлч үйлдвэрлэлийн, технологийн өөрчлөлтийн хүрээнд Та бүхэнтэй уулзаж, сэтгэгдлээ хуваалцаж байгаадаа баяртай байна.
Ирээдүйд бид одоогийнхоосоо илүү их технологийн хамааралтай болж, олон хэмжээст виртуал ертөнцөд тодорхой хэмжээнд амьдарч, тэндээ үнэ цэн үүсгэх том өөрчлөлт рүү алхаж байгаа. Үүнийг залуус Та бүхэн соргогоор харж, хүлээн авч байгаа нь сайн хэрэг юм. Учир нь 2019 оны судалгаагаар зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болж, улс орнууд виртуал эдийн засгийг чухалчлан авч үздэг болсон. Үүнтэй адил Монгол Улсад ч гэсэн энэ төрлийн эдийн засаг бий болж, технологийн өөрчлөлт ирнэ. Тэгэхээр залуучууд Та бүхэн энэ өөрчлөлтөд бэлэн байгаатай адил Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам ч гэсэн тодорхой хэмжээнд бодлогоо тодорхойлж ирээдүйн хэрэглэгч, ирээдүйн иргэддээ чиглэсэн арга хэмжээг одоогоос авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийн салбарыг багтаасан. Энэ нь соёлын өвдөө тулгуурласан Монгол онцлогтой бүтээл туурвих, immersive буюу виртуал зах зээлд контент нийлүүлэгч болох зорилготой юм.
Та бүхний мэдэж байгаачлан даяаршил болоод технологийн хөгжил нь биднийг хил хязгааргүй нэг хавтгайд, цаг хугацаа, орон зайн хувьд ялгаагүй болгож байгаа. Энэ нь нөгөө талаар бидний үндэстний дархлаанд, олон зууны турш тээж ирсэн баялаг түүх, соёлын өвийн асуудлыг тодорхой хэмжээнд сөхөхөд хүргэж байгаа. Тиймээс одоогоос эхлээд ирээдүйн өөрчлөлтөд бэлэн байхын тулд, нийтлэг үнэт зүйлсээ, биднийг бусдаас ялгаж байдаг ондоошлоо, монгол онцлогийг, соёлын өвөө ирээдүйн өөрчлөлтөд тэсвэртэй, олон зуун жил уламжлахын тулд олон хэмжээст ертөнцөд тэдгээрийг эхнээс нь зөв байрлуулах, эергээр таниулах нь чухал шүү гэдгийг захиж хэлмээр байна аа. Мөн дэлхийн ямар ч метаверсэд байхгүй өөрсдийн онцлог, дундаршгүй соёлын өвдөө тулгуурлан Монгол онцлогийг илэрхийлсэн олон хэмжээст ертөнцийг цогцлоогоорой гэж хүсэн ерөөе” гэлээ.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав