Дэлхий дахинд
Сөүл хотын захиргаа дэлхийн хоёр дахь том алсын харагчтай болох төлөвлөгөөгөө зарлав
Дэлхийн хоёр дахь том алсын харагчийг Хан мөрний эрэгт байгуулах шинэ төслийг Сөүл хотын захиргаа өчигдөр зарлажээ.
“Seoul Ring” буюу “Сөүл Цагариг” гэж нэрлэгдэх бүтээн байгуулалт нь тус хотын баруун дүүргийн Сангамдон дахь эко цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжих юм байна.
Диаметр нь 180 метрийн хэмжээтэй уг алсын харагч Дубай хотын Айн Дубай алсын харагчийн дараа дэлхийд хоёрт орох том байгууламж болох ажээ.
Гэхдээ дэлхийн хамгийн том эргэх хүрдгүй алсын харагч болох юм байна. Өөрөөр хэлбэл алсыг харагч өөрөө эргэхгүй, хүмүүсийг суулгах бүхээгүүд нь тойрог замаар эргэх юм.
Цагт 1,747 хүнд үйлчлэх багтаамжтай энэ байгууламжаар өдөрт 11,792 хүртэл тооны хүн үйлчлүүлэх гэнэ. Жилд дунджаар 3.5 сая жуулчин татах тооцоог Сөүл хотын захиргаа гаргасан байна.
Бүтээн байгуулалтын өртөг 400 тэрбум вон ($304 сая) бөгөөд 2025 оны зургаадугаар сард эхэлж, 2027 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Алсын харагч байгуулах газар өмнө нь Сөүл хотын хогийн цэг байсан юм. Хотын захиргаа Сөүл Цагаргийг сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулах зорилго тавьжээ.