Дэлхий дахинд
Умард Солонгос улс ням гарагт далавчит хоёр пуужин хөөргөжээ
Умард Солонгос улс ням гарагт далавчит хоёр пуужин хөөргөжээ. “8.24 Ёнун” нэртэй шумбагч завинаас хөөргөсөн стратегийн энэхүү хоёр далавчит пуужин нь 1.5 мянган километр ниссэнийг “Солонгосын дуу хоолой” радио даваа гарагт мэдээлсэн байна.
Пуужингуудыг Умард Солонгосын Синпо боомт хотоос хөөргөсөн байна. Пуужингууд найман тооны хэлбэр үүсгэж, Зүүн тэнгис дэх байгаа оносон гэсэн байна. Нийт 7563-7575 секундын хугацаанд нисжээ.
Стратегийн далавчит пуужингууд хөөргөсөн нь БНАСАУ-ын эсрэг Америкийн империалистууд болон Өмнөд Солонгосын утсан хүүхэлдэйнүүд цэргийн үйлдлээ ил тод болгож буй өнөөгийн энэ нөхцөл байдлыг хянахад Солонгосын ардын арми бэлэн байгааг харууллаа гэж “Солонгосын дуу хоолой” радиод тэмдэглэжээ.
Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хороо байлдааны бэлэн байдалд шилжиж, Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын газрынхан пуужингийн үзүүлэлт, хөөргөсөн нөхцөл байдлыг судалж байгаагаа зарласан байна.
Пуужингуудыг даваа гарагт эхлэх АНУ, Өмнөд Солонгосын команд штабын “Фрийдом Шиелд” хэмээх сургуулилалт, түүнчлэн “Уарриор Шиелд” нэртэй хээрийн цэргийн сургуулилалтын өмнөхөн хөөргөснийг хэвлэлүүдэд онцолж байна.
Нийт 11 өдрийн турш үргэлжлэх эдгээр сургуулилалт нь Пеньянтай харилцаагаа сайжруулах гэсэн Өмнөд Солонгосын өмнөх засаг захиргааны эрмэлзлээс болоод 2019 оноос хойш зогссон “Фөүл Ийгл” хэмээх сургуулилалттай цар хүрээгээрээ төстэй гэж мэдээлж байна.
Умард Солонгосын төр засаг Сөүл, Вашингтоныг хамтарсан сургуулилалтаа эхэлбэл хариу арга хэмжээ авна гэж өмнө нь анхааруулсан юм.