Дэлхий дахинд
АНУ-д нүүрсэн яндан хулгайлах гэж байгаад автомашинд дарагдаж амиа алдсан хэрэг гарчээ
Нүүрсэн яндан хулгайлахыг завдаж байхдаа автомашинд дарагдаж амиа алдсан хэрэг гарсныг АНУ-ын Жоржиа мужийн Саванна хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Гуравдугаар сарын 7-ны өдөр авсан дуудлагын дагуу шалгахад 32 настай Мэттъю Эрик Смит гэгч автомашинд дарагдаж амиа алдсан байсныг цагдаа нар олсон байна.
“Хохирогч нүүрсэн яндан хулгайлах гэж байгаад автомашинд дарагдсан нь хэргийн газраас олдсон нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж Чатхэм дүүргийн цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.
Палладий, цагаан алт, роди зэрэг үнэт металл агуулдаг, автомашинаас салгахад харьцангуй амархан байдаг тул сүүлийн жилүүдэд нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэг АНУ даяар эрс нэмэгдсэн юм.
National Insurance Crime Bureau байгууллагаас гаргасан тоо баримтаас үзвэл энэ төрлийн гэмт хэрэг 2019 оноос хойш 1,200 гаруй хувиар өссөн байна.
Нүүрсэн яндан нь автомашинаас ялгарах хорт утааны хэмжээг багасгах үүрэгтэй эд анги юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын таван мужид явуулсан ажиллагаагаар нүүрсэн яндан хулгайлж, борлуулж, боловсруулдаг гэмт хэргийн сүлжээг илрүүлсний үр дүнд 21 хүнийг баривчилж байжээ.
Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд агуулагддаг зарим металлын үнэ алтны үнээс ч өндөр болоод байгаа юм. Тиймээс автомашины төрлөөсөө хамаараад нүүрсэн яндангийн нэгжийн үнэ хар зах дээр хамгийн багадаа $1,000 хүрэх болжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна