Дэлхий дахинд
Оросын хакерууд Европын цэргийн байгууллагуудыг онилжээ
ОХУ-ын армитай холбоотой хакерууд Европын цэрэг, эрчим хүч, тээврийн байгууллагуудыг онилсон бөгөөд хэд хэдэн удаа сүлжээнд нь амжилттай нэвтэрч чадсаныг илрүүлжээ. Дайны үед барууны засгийн газрууд болон технологийн компаниудын хамгаалалт харьцангуй чанга байсан ч Оросын хакерын ажиллагаа ил болов.
Украин дахь Оросын армийн хүч сулрахын хэрээр Кремлийн хакерын багууд Киевийг дэмждэг барууны ложистик, тээврийн компаниудын сүлжээг тандаж, байлдааны талбар эсвэл геополитикийн салбарт давуу тал болж болзошгүй мэдээлэл хайж байна. Оросын хакерууд 2022 оны дөрөвдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Майкрософтыг судалжээ. Майкрософт компани Мягмар гаригт энэ мэдээллийг олон нийтэд ил болгож, хэрэглэгчдийг өөрсдийн програм хангамжаа шинэчлэхийг уриаллаа. Ойролцоогоор 15 байгууллагыг ОХУ онилсон байж болзошгүй байна.
“Майкрософт компани нь хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, хамгаалалтыг хангах үүднээс энэ сард аюулгүй байдлын шинэчлэлтийг гаргасан. Шинэчлэлтийг идэвхжүүлсэн хэрэглэгчид хэдийнэ хамгаалалагдсан гэсэн үг” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
ОХУ-ын цэргийн тагнуулын “GRU” агентлагийг АНУ-ын албаныхан буруутгаж буй. Украин, Польшийн тээвэр, ложистикийн байгууллагууд өнгөрсөн оны аравдугаар сард халдлагад өртсөн. Энэ халдлагад Майкрософт компани “GRU” агентлагтай холбоотой хакеруудыг буруутгажээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав