Дэлхий дахинд
Европын холбоо Хятадын энхийн төлөвлөгөөнд итгэхгүй байна
ОХУ, Хятадын дипломат дотносолтыг Европын холбоо гэнэхэнээр хүлээж авахгүй гэж Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель өчигдөр /2023.03.22/ хэлжээ. Гэхдээ энэ нь Бээжинтэй харилцах Европын холбооны харилцаанд саад болохгүйг мөн онцлов.
“Хятад улс Оросыг дэмжихгүй байх нь чухал гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Харин тэд НҮБ-ын дүрмийн дагуу олон улсын хууль, тогтвортой байдлыг дэмжих нь чухал. Би тийм гэнэн биш. Хятад, Оросын хооронд нягт харилцаа байгаа гэдгийг мэднэ. Гэхдээ нөгөөтэйгүүр, ийм нөхцөлд бид Хятадтай бүх зүйл дээр санал нийлнэ гэдэг утгаар бус өөрсдийн эрх ашиг, зарчмыг хамгаалах хэрэгтэй байгаа учир тэдэнтэй харилцах шаардлагатай байгаа юм” гэж хоёр өдөр үргэлжилсэн дээд Брюсселийн хэмжээний уулзалтын үеэр тэр хэллээ.
Украины ерөнхийлөгч Зеленский 10 зүйлт энхийн төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөөг дэмжиж ажиллана гэдгээ Чарльз Мишель дахин баталсан байна. Зеленскийн төлөвлөгөө нь саяхан танилцуулсан Хятадын 12 зүйлт төлөвлөгөөнөөс өөр байгаа нь анхаарал татаад буй. Тодруулбал, Хятадын талаас гаргасан төлөвлөгөөнд Украинаас цэрэг гаргах тухай огт дурдаагүй байсан.
“Бид Хятадын төлөвлөгөөнд итгэхгүй байна. Харин ерөнхийлөгч Зеленскийн олон улын хууль, НҮБ-ын дүрэмд суурилсан төлөвлөгөөнд итгэнэ” гэж Чарльз Мишель хэлэв.
Европын холбоо энэ долоо хоногт Украинд нэг тэрбум еврогийн батлан хамгаалахын тусламж үзүүлэхээ мөн зарлав.