Дэлхий дахинд
АНУ бодлогын хүүгээ өсгөв
АНУ-ын холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өсгөж буйгаа зарлалаа. Энэ удаад 0,25 нэгжээр өсгөж санхүүгийн хямралтай энэ цаг үед инфляцыг хязгаарлах зорилт тавьжээ. Цахиурын хөндийн банк дампуурсны дараах санхүүгийн хямралыг үл харгалзан Холбооны нөөцийн банк богино хугацааны бодлогын хүүгээ дөрөвний нэг хувиар өсгөж, инфляцыг намжаах бодлогоо үргэлжлүүллээ хэмээн шинжээчид онцоллоо.
Гэвч хямрал нь банкны зээлийг хязгаарлаж, эдийн засаг, инфляцыг сулруулна гэдгийг хүлээн зөвшөөрч, ХНС-ын албаны хүмүүс одоо энэ онд хүүгийн өсөлтийг дахин нэг л удаа өсгөх болов уу гэж мэдэгдээд гэхдээ энэ нь баттай мэдээлэл биш гэдгийг хэлж байна. Албаны хүмүүсийн тооцоолсноор ХНС дараагийн санхүүгийн улиралд 5 хувиас-5.25% хүртэл буюу хамгийн дээд цэг хүртэл нэмж, өмнө нь төлөвлөж байсан зах зээлийн түвшнээс доогуур тогтоох болов уу гэжээ. ХНС-ын дарга Жером Пауэлл хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ одоогийн санхүүгийн хямрал энэ хүүгийн өсөлттэй дүйцэхүйц, магадгүй үүнээс ч илүү байхаар нөхцөл бүрдээд байна гэж мэдэгдлээ. Тэрээр мөн Банкны зээлийн хүүг чангатгах нь эдийн засгийг хэр зэрэг дэмжиж, инфляцыг бууруулахыг хэлэхэд одоо эрт байна, гэхдээ энэ нь хүлээгдэж байснаас илүү ач холбогдолтой байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Холбооны нөөцийн сан инфляцыг 2 хувьд барих зорилт тавьдаг ч одоо үүнээс хэт өндөр байгааг онцолж байна. Өнгөрсөн 6-р сард инфляц хамгийн дээд түвшинд буюу 9,1 хувьд хүрчээ.