Connect with us

Энтертайнмент

ТВ-9-ийн баргил хоолойт

Нийтэлсэн

-

“Миний өдий дайны яваа  нь  өвөг дээдсийн  минь  туулсан  зам мөр  хиргүй тунгалаг, сүү шиг цагаан байсных биз ээ.  Би  өвгөн, эмгэн хоёрын  хүүхэд.    Ижий  хүний ганц охин байсан учраас хөгшид маань намайг “Гал дээр гарсан ганц зээ ” хэмээн энхрийлж, өөхөнд хучсан бөөр адил эрхлүүлж өссөн.   Аав ээж хоёр маань “Эрдэнэбаатарыг арай л дэндүү эрхлүүлээд байна шүү ,та хоёр” гэхээр “Энхрийлэл хайранд өссөн хүний зүрх сэтгэл нь зөөлөн байдаг юм” гээд халгаадаггүйсэн.  Үнэхээр тийм. Би их уяхан,  эр хүнд баймгүй зөөлөн сэтгэлтэй” хэмээгээд хөгшдийнхөө тухай өгүүлэхдээ  нүдэндээ уярлын нулимс гялтагнуулан хуучлах түүнтэй нүүр тулж хуучлан, зүрх сэтгэлийнх нь үгийг сонсоогүйсэн бол телевизийн дэлгэцнээ хүнгэнэх  баргил хүдэр хоолойны цаана хэн гээч эрхэм нуугдаж  байгааг мэдэж чадахгүй өнгөрөх байж биз ээ.  Уншигч та хэний тухай өгүүлэх гэж буйг минь хэдийнэ гадарласан буй за.  Эргэлзэж буй нэгэнд дуулгахад ТВ-9 Телевизийн нэвтрүүлэгч Л. Эрдэнэбаатар.

 Маам эмгэний  энгэрийн  “ зүүлт”

Эрдэнэбаатар  нэвтрүүлэгчийн тухай бүтэн өгүүлэх дээрээ тулбал түүний бага насаар зочлох нь гарцаагүй. Тэр дундаа эдүгээ ч байсхийгээд   сэтгэлийнхээ чинадаас нэхэн санан дурсан өгүүлэх Маам эмгэний тухай.  Хөндлөнгийн хүнд ч  явдал мөр,  алхаж, гишгихийг нь хүртэл зааж сургаж байдаг  говийн цайлган сэтгэлтэй энэ  буурайн  өвөрт  Эрдэнэбаатар өссөн юм билээ.  Өглөө сэрүүт  тэврүүлээстэй эсвэл нуруун дээр нь залраастай.  Энгэрийн  зүүлт лугаа адил.  Эрдэм номын мөр хөөн одсон эцэг, эхэд нь үрийнх нь халуун чихийг атгуулахын төлөө хичнээн шөнө нойргүй хоноо бол хөөрхийс. Ямар аргатайдаа л  орой бүр эрх жаахан үрээ  бурханд хувь заяаг нь даатган, эмгэн   нь  Говийн лха бурханы судар тэврэн дөрвөн ханатаа тойрон гороолж, өвгөн хүүгээ үүрэн араас нь мөр даран  залбирч хүн болгов гэж.   Ер нь Эрдэнэбаатарын угсаа гарвал  бусдаас онцгойрох юмгүй энгийн атлаа  нутгийн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн  буурлуудын үр сад аж.  Мань хүний эцгийн өвөг дээдсийн угсаа гарвалыг хөөвөл   Төв аймгийн Баянцагаан сумын уугуул болоод явчихна.  ХХ зууны манлай, уртын дууч Норовбанзад , Д.Цоодол, П.Бадарч  нартай ижий ахай болж мэдэхээр.  Эрдэнэбаатарын   аав Жүрмэдийн Лувсандорж хэмээх сайхан буурал бий.   Насаараа  сампин, тооны машинтай ноцолдсон  нэгэн. Санхүүгийн техникумыг 1962 онд төгсөн Дундговь аймгийн Сайхан –Овоо суманд ажиллах томилолт өвөртөлснөөр говийн  хүн болсон гэж хэлж болно.  Өөрөөр хэлбэл,  энэ сайхан нутагт тоонотоо дугуйлж, гал голомтоо бадраан, үрсээ өлгийдөж авсан учраас тэр.  Лувсандорж гуай цагтаа сүрхий дуулдаг нэгэн байж.  Төв аймгийн Хөгжимт драмтын театрт Норовбанзад агсантай хамт шалгуулан тэнцэж , баярлаж явсан өдрүүд  энэ бууралд  бий.  Хувь  төөрөг нь сампин нүдэж байхаар  зурсан болохоос биш.Харин эх нь Дундговийн Дэлгэрцогтынх.   Сэрээдорж гэдэг хүний  өргөмөл ганц охин нь. Дээр дурдсанчлан  Лувсандорж нягтлан бодогчийн ууган хүүг голомтдоо тарвалзуулж,  хайр энэрэлдээ  өлгийдсөн хөгшид. Нөгөөтэйгүүр, Эрдэнэбаатарын  тухайд айл бүхний хойморт залрах зурагт  хэмээх  нимгэн хавтгай хар хайрцагны   цэнхэр дэлгэцээр   монгол түмэнтэйгээ үдэш бүр учрах ерөөлийн цаана  өндөр дээдсээс өвлөгдсөн удмын авъяас гэж нэг зүйл бийг  энд сануулах хэрэгтэй болов уу.  Нэгэн үе алдар суугаа мандуулж, монгол түмний дунд “Ган хоолойт” Мягмар хэмээн хүндлүүлж явсан  бөх цоллооч  Мягмар бол түүний  өндөр авга нь.  Тодруулбал,  өвөөгийнх нь дүү.  Эрдэнэбаатарыг  өөрийнх нь гишгэсэн мөрөн дээр  өөрийн мөрийг гаргаж амьдарахад ч энэ хүний түшиг, нөмөр нөөлөг их байсан нь дамжиггүй.

 “Бидон” Эрдэнэбаатар

Ингэж хэлэхээр түүнийг  бидон тарааж байгаад ийм хочтой болсон юм гэж бүү санаарай.  Улсын их баяр наадмын өдрүүдэд радиогоос алхам ч хөндийрөхгүй чагнан, дуу алдан суудал дээрээ өндөсхийн бөхийн барилдааныг сонсох  өвөө, сайхныг ээ” хэмээн  магтах  халуун яриа Эрдэнэбаатар  хүүд ч нөлөөлж байлаа.  Арван нас хүрч хөвөнтэй дээлийнхээ сугыг тэсгээхгүй болсон хүүгийн мөрөөдөл сайн бөх болохоос илүүтэй   авга ах Мягмар  шигээ бөх  сайхан цоллодог  болох хүсэл  байлаа. Азаар түүнд бэлэн бэлтгэл, сургуулилт дэргэд нь байсан аж.  Нэгэн гудамжинд мөр зэрэгцэн өсөх андынх нь мөрөөдөл нэр алдраа дуурсган цол гуншингаа дуудуулах бөх болох явдал.  Хичээлдээ явж, ус түлээнийхээ ард гарсан П.Ганхуяг, Л.Эрдэнэбаатар  хоёр оройжин барилдаж, ноцолдоно. Бас болоогүй нэг нэгнийгээ цоллоно. Ингэхдээ Эрдэнэбаатар  арван литрийн бидон руу  нүүрээ нааж байгаад найзынхаа цолыг дуудаж гарна. Цоллох тусам дуу нь хүнгэнэж,   онгод хөлөглөсөн мэт уран яруу тансаг үгс урсана.  Нэг л мэдэхэд хөвгүүд өсч 15 нас хүрсэн байлаа.  Гэхдээ энэ бүхэн зөвхөн тэр хоёрын нууц  байв.  Эрдэнэбаатар  санаандгүйгээр бөхийн цол дуудаж  байхыг сонссон аав нь “ Миний хүүгийн хоолой нь бүдүүрчихээ юү дээ.  Цол сайхан дуудаж сурч байгаа юм байна.  Ийм хүн чинь ном  их унших хэрэгтэй. Шүлэг сайн цээжил. Цээж сайтай болдог юм” хэмээсэн нь хүүг цаад утгаараа  хүсэл мөрөөдөл тань зөв байна гэсэн  урмын үг байсанж.   Урам орж, ирээдүйгээ олж харсан хүү Ц.Дамдинсүрэнгийн “Буурал морь”,  “Норовын намтар”,  “Хүжийн гал”, “ Тэхийн зогсоол” гэх мэтийн алдарт найраглалуудыг цээжилж, урьдын адил бидон руу толгойгоо шургуулж байгаад л уншиж гарна.   Р.Чойномын “Тусгаар тогтнол”-д  үнэнхүү дурлав. Гэвч түнийг  шүлэг, яруу найргийг зүрх сэтгэлээсээ уран тодоор уншдагийг багийн анд Ганхуягаас нь өөр хэн ч мэддэггүй хэвээр.   Уранзохиолын хичээл орж, багш “ Тэхийн зогсоол”–ыг уншихад    Эрдэнэбаатар  ч багштайгаа зэрэгцээд сэтгэл дотроо уншиж гарлаа. Нэг л мэдэхэд, яруу найрагтаа уусан  тод чанга дуугаар уншиж буйгаа  мэдсэнгүй.  Анги нам гүм болж, бүх хүүхдүүд гайхахыг зэрэгцээ  чих тавин сонсох нь тэр.   Түүнийг тийм хэмжээнд  яруу тод унших хичээ санаагүй багш тэр даруй чимээгүй болж, Эрдэнэбаатараар цааш нь үргэлжлүүлснийг  мань  хүн ч мэдээгүй байсан аж. Ингэж л түүний нууц  авъяас түмэнд ил болсон байна.    Хуягаа найзынх нь ч хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилт талаар болсонгүй.  Сургуулийнхаа нэр хүндийг  аймаг, сумандаа гаргаж улмаар Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатарыг зорьжээ.  Аймгийн зааланд найзыгаа даган, хөлстэй цамцных нь захыг мушгиж, хазайхад нь хамт хазайж ирсэн түүний хувьд анх удаа найзаасаа хол байх өдрүүд эхэлсэн гэдэг. Хуягааг яаж шүүхэн барилдаж байгаа бол гэхээс орох суух газар олдохгүй байгаа мэт санагдах тул  араас нь явахаар шийджээ.  Халаасны мөнгөгүй тэрбээр Чойр явах өвс ачсан машинд дайгдан тэндээсээ галт тэргэнд  туулайчилж явсаар нийслэлд ирэв.  Спортын төв ордон хаана байдгийг асууж сураглаж явсаар  найзынхаа барааг олж харсан байна. Урдын ерөөл ч юм уу, ордны хаалган дээр   авга ах Мягмартайгаа тааралдах нь тэр. Ахынхаа буянаар бөх  тайлбарладаг  хүмүүсийг амьдаар нь харсан төдийгүй  найз нь ч амжилттай сайн барилдаж, буцах зардлын мөнгөөр  шагнуулав. Үүнээс илүү аз хийморь юу байх билээ. Тэр жил  гавьяат Ганбаатар агсан бөх тайлбарладаг болоод удаагүй байсан тул  Эрдэнэбаатарын  хувьд түүний бөх тайлбарлаж байгааг хараад ханашгүй байсан нь мэдээж.   Чухам энэ мөчөөс бөх тайлбарлагч болохоор хатуу шийдсэн  гэдэг. Харамсалтай нь ямар замаар энэ мэргэжлийг эзэмших тухайгаа мэдэхгүй байсан юм билээ.

МҮОНТ-ээс хөөгдөж,  Билгээ, Чулуун нарт тоогдож үлдсэн Л. Эрдэнэбаатар

Дуртай зүйлдээ сэтгэл оюунаа өгч, түүнийхээ төлөө тэмцэнэ гэдэг хүн хүнд байх чанар биш билээ.   Бөх тайлбарлагч болно гэсэн чин хүсэлтэй түүний мөрөөдөл санаан зоргоор биелэхэд цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй шүү дээ. Аравдугаар анги төгссөн тэрбээр эцэг эхдээ туслах нэрээр  даалуу тоглож, давхар жаалсаар  хоёр жилийг дэмий өнгөрөөв.   Зав зайгаараа  бидонтой нөхөрлөсөн хэвээр.    Цэргийн албыг хоёр  жилээр хаагаад Багануурт суурьшив. Үе тэнгийн залуучууд ганзаганд явж, наймаа хийгээд сүйд. Тэднийг даган оймсны  наймаа эрхэлж үзэв.  Цаг хугацаа ван цэнгээрээ өнгөрсөөр.   Аз гийсэн өдөр тохиож, аав нь эртний танил МҮОНТ-ийн  найруулагч Лхагвадорж гэдэг хүнтэй тангилцуулан хүүгийнхээ мөрөөдлийн талаар хуучлав.  Удалгүй   МҮОНТ нэврүүлэгч шалгаж авна гэсэн зар телевизээр явахыг сонсдог байгаа.  Бодож, санах юмгүйгээр хэдэн цамцаа цүнхэлж аваад л Улаанбаатар руу гарч өгөв. Телевизийн бурхад гэгддэг Энхжаргал, Содном, Чулуунбат, Бямбаа, Цэенханд нарыг алдартнууд  шалгалт авч таарав.  Нийт 180 хүн шалгуулснаас  дөрөвт үлдэж, тэндээс хоёул  тэнцэв.  Гэвч  аз гэдэг дандаа хаалга тогшиж байдаг зүйл биш аж. Эцсийн мөчийг зарлахад, Адъяадорж, Чогмод хоёрыг авахаар болсон байлаа.  Хэнд ч юм гомдсон гэж туйлгүй.   Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгож авсан нь хүнд үзүүлэх юмтай /диплом/ байх явдал  гэдгийг ухаарч  шинээр байгуулагдсан Радио телевизийн дээд сургуульд элсэн суралцав.  Төгсөгчид бүгд онц дүнтэй,ганцхан Эрдэнэбат л сайн дүнтэй. Гэвч тэднээс ганцхан Эрдэнэбат л ажлын байрны шалгуурт тэнцэж, Радиод  хуваарлагдсан аж.  Мань хүн дотроо радиог жаахан голсхийх маягтай.  Сургуулийн удирдлагууд болохоор жинхэнэ нэвтрүүлэгч радиогоос төрнө гэж алсыг нь харсан хэрэг.  Аз тохион  Датакомын рекламны текст  унших эрх ногдов. Урам ч орлоо.  Ийн ажиллаж байтал Бөхийн  холбоо бөх тайлбарлагч ажилд авна гэх сураг дуулдахаар шалгуултал Ганболд, Батнасан  Эрдэнэбаатар  гэх гурван залуу   ажилллахаар болжээ. Шалгасан  хүмүүс нь мэдээж, гавьяат Чанарав, Ц. Цогзол, улсын арслан Дагвасүрэн нар.  Гэвч сэтгэлийн мухарт телевизийн нэвтрүүлэгч болох хүсэл ассаар.  Гэтэл аз гэмээр ч юм уу, Доржсүрэн, Билгээ, Шагдар,  Чулуунбат нарын дээдсүүд  нэгэн зэрэг тэтгэвэртээ сууцгаав. Дагалдангаар зургаан сар ажиллах эрх олдсон ч орой бүр загнуулсан, толгойгоо ганзагласан хүн гэрийн бараа харна.  Нэвтрүүлгийн толгой, сүүл хоёр дээр хичээх тусам алдах нь гачлантай.  “Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна” гэсэн ганцхан өгүүлбэрийг зөв хэлж сурах гэж олон ч хүнд загнуулсан гэдэг.  Өндөр Баяраа,  алдарт яруу найрагч Чимэддорж нарын акулууд хөндий дуугарлаа хэмээн зэмлэх.  Нэгэн удаа  өглөөний ээлжинд ажиллах боломж гарав.  Хэсэг хугацаанд ихэд додгир алхсан юм байх. Гэвч нэг өглөө найруулагч Г.Болор хэмээх эр редакцид орж ирээд “Тэр хөндий дуугараад байсан нөхөр чи юу” хэмээн авч өгч. Тэр  агшинд “Би ерөөсөө  энэ ажилд тэнцэх хүн биш юм байна. Ажлаасаа гарах нь зөв юм байна” гэж хүртэл бодоод амжиж.    Дарга нар болохгүй  байна, чадахгүй байна гэж загнах мөртөө ажил хуваарилаад байсан нь горьдлого төрүүлж байлаа.  Өрөвдсөн юм байлгүй, хэсэг хугацааны дараа зөвхөн төлбөрт нэвтрүүлгүүдийг гавьяат Билгээтэй хамтран унших үүрэг өгөв. Тэр хүний эрч хүч, ур чадварт нь дарагдаад болж өгдөггүй.  Гэхдээ өдрөөс өдөрт аргаа олж, дадаж байгаадаа дотроо баярлаж, тэсч үлдэж чадсан нь Эрдэнэбаатарын хувьд  нэвтрүүлэгчиийн их аянд   дөрөө харшуулахын эхлэл байсан юмсанж. Энэ тухайгаа мань хүн “Ажилдаа очихоо ч халширч явсан өдрүүд надад олон байсан шүү. Гэхдээ  багаасаа өвгөдийн хатуу үгийг сонсч өссөн минь  энэ амьдралд хөлөө олоход минь тус болсон. Дээр нь  нүүрэн дээрээ хатуу хандавч  сэтгэлийнхээ гүнд намайг сургаж авах гэсэн ахмадуудын маань алсын ухаан намайг хүн болгож төлөвшүүлсэн” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлсэн.

 ТВ-9-ийн  нүүр царай

Өдгөө тэрбээр хэдийнэ нэвтрүүлэгч болжээ.   Бас ТВ-9- өөрөө овоглож явна.  Түүний өөрийн гэх өвөрмөц  дуугаралттай хоолой үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж.  Ийм амжилтад хүрэхийн төлөө ямархан замналыг туулж, Үндэсний телевиз гэх өндөр босготой их айлын босгонд бүдэрч, тэр хэрээр өөрийгөө дайчилж, тэсч тэвчиж үлдсэн талаар дээр цухас өгүүлсэн.    Өөрөө буруугүй атал  буруутан  болж  ажлаасаа халагдаж явсан өдрүүд түүнд  бий.    Амарч байх үедээ С1 телевизээр бөх тайлбарласны төлөө ажлаасаа халагдан   эфирт гарах эрхээ гурван сараар хасуулсан нь  магадгүй түүний амьдралдаа хүртсэн хамгийн том шийтгэл  ч байж мэдэх юм.  Утас дуугарч,”Захирал таныг өнөө орой  эфирт гарахыг тань зөвшөөрсөн “ гэх нарийн бичгийн даргын цангинасан дууг сонссон тэр л мөчид  “Би үнэн сонссон байгаа даа” хэмээн  эргэлзсэн хэдий ч хөөрч догдлосондоо болоод гудамжинд  тарьсан цэцгийг хүртэл үнсч явсан өдөр мөн л түүнийх.  Эрхэлсэн ажилдаа зүрх сэтгэлээ өгнө гэдэг, чин сэтгэлээсээ ажил мэргэжилдээ дурлана гэж үүнийг л хэлэх байх.  Тэр л ийм л хүн.

Гэхдээ Эрдэнэбаатар  нэвтрүүлэгч эдүгээ ч сурсаар яваа хэмээснийг энд  онцлоход гэмгүй болов уу. Залууст сургамж болж мэднэ.  Түүнийг   орой бүр телевизийнхээ хойморт заларч  мэдээ уншсанаар ажил нь дуусдаг гэвэл эндүүрэл болно шүү.  Эрдэнэбаатар   үндсэн ажлынхаа хажуугаар багын  мөрөөдлөө биелүүлэн бөх тайларлаж, дуу  бичлэгийн студидэд олон цагаар суун  богино өгүүллэг  уншиж бичүүлэхийн  зэрэгцээ  арга хэмжээ хөтөлж, түмний дунд цаг наргүй хөдөлмөрлөж явдгийг  уншигч авгай та мэддэггүй байж болох юм. Гэвч түүний  сэтгэлээ өгсөн бүтээл бүхэн нь амилж, хэн бүхний сонсох дуртай өгүүллэг, яруу найраг болдгийг хүлээн зөвшөөрч буй нь мэдээж.  Түмний хүртээл болсон олон арван CD  бий. Тэр бүхэн Л.Эрдэнэбаатар  хэмээх нэвтрүүлэгч эрийн зүрх сэтгэлээ шингээсэн уран бүтээл нь байдаг. Уншигч та  санаж  байгаа даа, “Жамухын өчил”, Хөгшин чоно ульсан нь” , “Цаг төрийн үймээн”-ийг.

Тэр бүхнийг амьд мэт сэтгэгдэл төрүүлэхээр, болж буй үйл явдалд бие сэтгэлээрээ уусах мэт мэдрэмжийг гагцхүү Эрдэнэбаатар  л  сонсогч танд төрүүлж чаддаг гээд хэлчихэд буруудах зүйлгүй л болов уу.  Нэгэн цаг дор бидэнтэй хамтдаа аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан их зохиолч Д.Намдаг агсны  зохиол бүтээлийг  сонсдог ном болгон бидний оюуны мэлмийд өргөх барих их хувь гагцхүү түүнд л оногдсон байж мэднэ.   Д.Пүрэвдорж, Р.Чойням нарын   туурвисан яруу найраг, найраглалуудыг  ч тэр  өөрийнхөө дуу хоолойгоор амилуулсан.  Б. Лхагвасүрэн гэх энэ цагийн сод хүний бүрэн бүтээл  урынх нь санд буй.  Гэхдээ тэр энэ бүхний цаана ганцаараа гараагүй нь ойлгомжтой.  Л. Эрдэнэбаатар  ямагт маш сайн хамтрагч байдаг тухай уран бүтээлч нөхдүүд нь өгүүлж байхыг олонтоо сонсч байлаа.   Хэдхэн хоногийн өмнө уулзахад л бас нэг бүтээлээр урынхаа санг арвижуулсан талаараа хуучилсан.  Хэний бүтээл хэмээн хэрэгт дурлахад “ З. Доржийн   зохиол “Сүүлчийн инээмсэглэл” хэмээн додгир өгүүлсэн.  Эрдэнэбаатарыг сайн уран бүтээл, сайхан шүлгийн араас нэхэж явдаг улаач гээд дүгнэхэд буруудах зүйлгүй.  Энэ бүхний цаана  Монголын ард түмний оюуны сод бүтээлүүд оршиж байдаг юм. Түүнийг ард түмний хүртээл болгохыг өөрийн үүрэг гэж үздэг эгэл нэгэн нэвтрүүлэгч, бөх тайлбарлагч  эрийн талаар өгүүлэхэд ийм байна.  Эрхэм анддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Ч. Чулуунцэцэг . Улаанбаатар хот.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 минут өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм16 минут өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм19 минут өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм26 минут өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм34 минут өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм48 минут өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент50 минут өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад54 минут өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр55 минут өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент23 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм23 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм24 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм24 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм24 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим