Нийгэм
Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авч, ашиглах боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/120 дугаар тушаалаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэх шинэчлэгдлээ.
Тодруулбал, Оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартыг хангасан NFC технологи, MRZone, QR код болон гадаадын иргэнд олгож буй F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаар бүхий оршин суух үнэмлэх (residence permit)-ийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олгож эхэллээ.
Мөн журмын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-аас оршин суух үнэмлэхийн лавлагааг олгож болно” гэж заасны дагуу https://eimmigration.mn/ хуудаснаас цахим лавлагааг авч, ашиглах боломжийг бүрдүүллээ. Журмын 5.4-д зааснаар дээрх цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглах бөгөөд улсын хилээр орох, гарах тохиолдолд оршин суух үнэмлэхийг эх хувиар зайлшгүй шаардах юм.
Журмыг шинэчилсэнтэй холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байна. Үүнд:
- оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах
- оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх
- оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх
- оршин суух зөвшөөрлийн хасалт хийх
- паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх
- оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх
- хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэхийг дахин авах хүсэлт гарах зэрэг нийт 7 төрлийн үйлчилгээ багтаж байгаа бөгөөд уг цахим үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/residence-permit/# цахим хуудаст хандаж авах боломжтой.
Ташрамд мэдээлэхэд, 2023.04.01-ний өдрөөс өмнө олгогдсон гадаадын иргэний оршин үнэмлэхийн хугацаа хүчин төгөлдөр байгаа тохиолдолд заавал солихыг шаардахгүй бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь өөрийн хүсэлтээр тэмдэгтийн болон оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамжийг төлж, шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр