Нийгэм
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
Улсын хэмжээнд аравдугаар сарын сүүл үеэс томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. Арваннэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Энэ хугацаанд амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа аж.
Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвлөхөд, хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа өрхийн эмнэлэгт хандаахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Мөн 119 дугаарт залгаж, эрүл мэндийн тусламж үйлчилгээний талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.
Уртасгасан цагаар дараах амбулаториуд ажиллаж байна. Ажлын өдөр 8:30- 20:00 цаг, амралтын өдрүүдэд буюу Бямба Ням гарагт 10:00 – 17:00 цагийн хооронд ажиллана.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр6 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Улс төр7 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Дэлхий дахинд4 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм4 цаг өмнө
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
-
Нийгэм4 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ