Нийгэм
Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр дотоодод суралцсан 10050 иргэний диплом хадгалагдаж байна
Боловсролын зээлийн сан 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн.
Нийт санхүүжилт авсан суралцагчдын 1,2 сая нь дотоодод суралцаж, санхүүжилтийн 75 хувийг авсан байна.
Дотоодод суралцагчдад
– Буцалтгүй тусламж, тэтгэлэг
– Хөнгөлөлттэй зээл
– Оюутны хөгжлийн зээл гэсэн 3 төрлийн санхүүжилт олгодог.
Харин гадаадад суралцагчдад:
– Өндөр хөгжилтэй оронд магистр, доктор
– Засгийн газар хоорондын гэрээ
– Дэлхийн шилдэг их, дээд сургуульд бакалавр
– Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр
– Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гэсэн 5 төрлийн санхүүжилт олгодог.
Зээлд хамрагдалт, эргэн төлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудал, маргаан гадаадад ахисан түвшинд суралцсан 1867 иргэнтэй холбоотойгоор үүсдэг.
Тэдний:
– Зээлээ төлж байгаа 34
– Одоо суралцаж байгаа 39
– Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
– Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
– Гэрээ хэрэгжиж байгаа /ажиллаж байгаа/ 634
– Чөлөөлөлтөд хамрагдсан 890 байна.
Гэрээний үүргээ биелүүлээгүй иргэдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна. Эдгээр иргэний мэдээллийг БЗС-аас санхүүжилт авсан нийт иргэдийн мэдээллээс ангилж цахим орчинд байршуулав.
Татаж авах:https://elf.gov.mn/ipages/flipbook/78?preview=1
Цаашид зээлдэгчдэд ижил тэгш боломж олгох болно гэдгээ өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон. Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломжийг дотоодод суралцагчдад ч олгох юм. Энэ шийдлийг Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр