Нийгэм
ХААДС-гаас зээл аваад төлөөгүй компанийн нэрийг зарлалаа
Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгосноо зарлалаа. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж.
Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. Одоогоор Арованна ХХК хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Авлигатай тэмцэх газар 267 сая 715 мянга 411 төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна. Мөн Төв, Увс, Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Ховд, Хэнтий, Орхон, Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрийн газрууд авсан зээлээ төлөөгүй байгаа юм.
Зээлээ төлөөгүй аж ахуй нэгжийн нэрсийг дараах жагсаалтаас харна уу.
- Арованна ХХК4.551.165.500
- Чансаа хан хөхий холдинг 2.195.254.178
- Хархорин ХК-чацаргана 1.817.941.410
- Жи Өү Ти Ти ХХК 1.430.600.000
- Галин нтернэшнл ХХК 1.347.500.000
- Нийслэл ХХААГ 973.973.033
- Туртелком ХХК 958.500.000
- Биохэлф Монголиа ХХК 900.000.000
- Сэлэнгэ Тариа ХХК 695652.174
- Эрхжин ХХК 645.498.000
- Төв ХХААЖДҮГ 541.130,670
- Нью ариг ус ХХК 533.139.221
- Увс ХХААЖДҮГ 524.770.634
- Сэлэнгэ ХХААЖДҮГ 459,0384,038
- Шинэ амжилт ХХК 415,334,829
- Булган ХХААЖДҮГ ТДҮТ 412,419,408
- Батдэлгэр трейд ХХК 375,000,000
- Ийствест ресурс ХХК 342,503,307
- Баянхонгор ХХААГ 320,645,986
- Нисэг агро ХХК-МХС 315,598,200
- Мөнх улз ХХК 302,278,900
- Ховд ХХААЖДҮГ 300,758,062
- Хийморлог эрчүүдийн 268,015,440
- Үйзэн тал групп ХХК 267,815,700
- Авлигатай тэмцэх газар 267,715,411
- Алтайн сүрлэг нуруу ХХК 266,000,000
- Хэнтий ХХААЖДҮГ0232,796,363
- Алтанбат өрлөг ХХК 228,000,000
- Архангай ХААГ 197,103,998
- Шинэ технологи сангийн 166,304,342
- Орхон ХХААЖДҮГ 166,087,262
- Монтармиал 163,908,269
- Өвөрхангай ХХААЖДҮГ 161,803,962 төгрөгийн зээл тус тус авчээ.
Зээлээ төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтыг энэхүү линкээс https://shilen.gov.mn/agriculture/ харах боломжтой.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр35 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр34 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр37 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр