Нийгэм
Дөрвөн аймагт ой хээрийн түймэр асч байна
Дорнод аймгийн Халхгол сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Увс аймгийн Бөхмөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад ой хээрийн түймэр асч байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т Ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Бичигт боомтын ажилтнууд, Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус түймэрт 3 гэр, 1 өрхийн хашаатай хонь өртөж шатсан.
Увс аймгийн Бөхмөрөн сумын байшинт багийн “Нүцгэн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 29 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 04.09-ний өдрийн 02:20 цагт очиж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагч багийн Хар модот гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 65 км/-т Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь “Өгөөж-Хараа” мод бэлтгэлийн газрын ажилтнууд “Түмэн далай” ХХК-ийн ажилтнууд гал түймрийг унтраахаар ажиллаж 04.09-ний өдрийн 16:30 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр33 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр32 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр35 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр