Бусад
Өнөөдөр дэлхийн түүхэнд: Хоёрдугаар сарын 20

Шударга нийгмийн дэлхийн өдөр
Нийгмийн шударга ёсны дэлхийн өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн тусгай тогтоолоор энэ өдрийг бий болгожээ. Шинэ баярын урьдатгал нь Копенгаген хотноо 1995 оны гуравдугаар сард болсон дэлхийн дээд хэмжээний уулзалт болжээ.
Нью-Йоркт Метрополитен музей нээгдлээ
Метрополитен музей нь Эрмитаж, Лувр, Прадо музейнүүдтэй эн зэрэгцэх том байгууллага. Музейг анх америк зураач, нийгмийн зүтгэлтнүүд санаачилсан бөгөөд Нью-Йорк мужийн хууль тогтоогчид 1870 оны дөрөвдүгээр сард музей байгуулахыг хуульчилж өгсөн байна. Музейд эхлээд байр, үзүүлэх цуглуулга ч байсангүй.Ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр Брюсселиэс 100, Парис хотоос 74 зургийг худалдан авч цуглуулгаа эхэлжээ.
1872 оны хоёрдугаар сарын 20-нд Тавдугаар өргөн чөлөөний жижиг байранд уран зургийн галерейн анхны үзмэрүүдийг нээжээ.
1926 он хүртэл Метрополитен-музейн байгууламж нь баригдаж, өргөжиж ирсэн ба одоо хоорондоо шат, хонгилоор холбогдсон, дөрвөн дүүрэг хүртэл тэлсэн уран барилгын цогцолборын төв юм. Өдгөө музейн сан нь гурван сая орчим үзмэртэй ба жилдээ 700 мянган үзмэрийг бусад байгууллагуудад түр хугацаагаар ашиглуулдаг.
Метрополитен-музей нь эртний Египет, эртний Грек, Ромын урлаг, Ойрхи Дорнодын урлаг, соёлын ер бусын гайхамшигтай цуглуулгатай.
Өнөөдөр түүхэнд
395 он – Вифлеемд хандмаа нарын хамгийн анхны хийд нээгдэв.
1547 он -Вестминстерийн ордонд Английн хаан VI Эдуард хаан ширээнд суух ёслол болов.
1685 он – Францын колоничлогч Рене-Роберт Кавелье Сент-Луис хот болон Матагордагийн тойргийг байгуулжээ.
1792 он – АНУ-д шуудангийн үйлчилгээний тухай хууль батлагдаж улмаар АНУ-ын шуудангийн хороог байгуулав.
1810 он – Наполеоны эсрэг тэмцсэн хэргээр хэргээр Андреас Хофер гэдэг том биетэй, бавгар сахалтай, уушийн газрын эзэн, тирольчуудын партизаны тэмцлийн удирдагчийг цаазаар авчээ. 1809 онд гарсан бослого хэд хэдэн ялалт байгуулж Инсбург хотыг хүртэл чөлөөлсөн байв.
1816 он – Алдарт хөгжмийн зохиолч Россинийн “Севилийн үсчин” дуурь Ром хотын “Аржентина” театрын тайзнаа анхлан тавигдав.
1872 он – АНУ-д цахилгаан шат патент авчээ.
1877 он – Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг “Большой театр”-ын тайзнаа олны хүртээл болов.
1914 он – Монгол Улсын түүхэнд анх удаа “дээд”, “доод” хурал байгуулагдаж, парламентын хоёр танхим бий болжээ.
1933 он – АНУ-ын үндсэн хуулийн 21 дэх нэмэлт өөрчлөлтөөр “хуурай хууль”-ийн хэрэгжилтийг зогсоов.
1940 он – Дэлгэцнээ анх удаа алдарт “Том, Жерри” цуврал хүүхэлдэйн кино гарав.
1935 он – Антарктид тивд хүрсэн анхны эмэгтэйгээр Каролин Миккелсэн тодорчээ.
1962 он – Дэлхийн тойрог замд гарсан Америкийн анхны хүнээр Жон Гленн гэх сансрын нисэгч тодров.
1986 он – ЗХУ сансар судлалын “Мир” станцыг хөөргөв. Уг станц 15 жилийн турш дэлхий орчмын тойрог замд сансарт ажилласан билээ.
1988 он – Нагорно-Карабахын ард иргэдийн дунд автономит эрхтэй болох эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонхийн санал авчээ. Үүнээс хойш Уулын Карабахын дайн эхэлсэн түүхтэй.
1998 он – Америкийн уран гулгагч Тара Липински Наганогийн өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм13 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм15 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр14 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр