Дэлхий дахинд
Ким-Трампын уулзалтын өмнө

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хоёр дахь удаагийн уулзалт энэ хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнамын Ханой хотноо товлогдсон. Уулзалт хэрхэн болох талаар хоёр улсын албаныхан ихэд нууцалж байгаа бол олон улсын хэвлэлүүд таамаг дэвшүүлж байна. Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч Ханойд галт тэргээр явж очихоор төлөвлөж магадгүй гэнэ. Учир нь Хятадаар дамжин Ханойд хүрэх боломжтой төмөр замын буудалд Хойд Солонгосын төлөөлөгчид харагдсан байна. Вьетнамын эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын төлөөлөгчид Хятадтай хил залгаа Лан Сон хотоос Ханой руу автомашинаар явж ирсэн гэнэ. Үүнээс гадна Хойд Солонгосын төлөөлөгчид Хятад, Вьетнамын хилд зочилж, зам болон тухайн газрын нөхцөл байдалтай танилцсан гэж Японы Асахи телевизэд мэдээлжээ. Вьетнамын Лан Сон хотод нисэх онгоц газардах нисэх буудал байхгүй учир Хойд Солонгосын төлөөлөгчид галт тэрэг эвсэл автозамаар зорчихоос өөр аргагүй зэргээс үндэслэн дээрх дүгнэлтийг хийжээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ханой руу шууд нисэх төлөвлөгөөтэй байсан бол төлөөлөгчдөө тийш илгээхгүй байсан биз. Хэрэв Хойд Солонгосын нийслэлээс Бээжин, Лан Соноор дамжин Ханойд галт тэргээр явж очно гэж тооцвол ойролцоогоор 4000 км замыг туулах аж. Зорчигч тээврийн галт тэрэгний хурдаар тооцвол энэ зайг 60 цагт туулах гэнэ. Гэвч Өмнөд Солонгосын хэвлэлүүд галт тэргээр Пеньянаас Ханой хүртэл явах хол зам нь аюулгүй байдал зэрэг олон асуудлыг дагуулна гэж бичжээ. Тухайлбал, Ким Жон Уны галт тэрэг Хятадын төмөр замыг ашиглахаар бол тус улсын хурдны галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оруулахад хүргэх аж. Тиймээс Ким Жон Ун өмнөх шигээ Бээжин рүү хуягт галт тэргээрээ хүрээд Ханой руу нисэх нь илүү магадлалтай хувилбар гэнэ. АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн анхны түүхэн уулзалт өнгөрсөн 2018 оны зургадугаар сард Сингапурт болсон. Тухайн үед Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадаас нисэх онгоц түрээслэн уулзалтад очсон байв. Бээжин хүртэл тэрбээр хуягт галт тэргээрээ өндөр хамгаалалт дор явж очжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ханойд Дональд Трамптай уулзахаар болсноор Вьетнамд анх удаа айлчлах юм. Өмнө нь түүний өвөө Ким Ил Сун 1964 онд Вьетнамд айлчилж байжээ. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл Ханойд хэдийн эхэлсэн ба мотоциклтой цагдаа нар гудамж, талбайгаар эргүүлд гарах болжээ. Уулзалтыг сурвалжлахаар олон улсын хэдэн мянган сэтгүүлч, төлөөлөгчид ирэх тул аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад Вьетнам улс анхаарч байна. Түүнчлэн Ханойн засгийн газрын ордны зочид хүлээн авах барилгын гадна болон “Metropole” зочид буудлын гадна АНУ болон Хойд Солонгосын төрийн далбааг өлгөжээ. Одоогоор уулзалт болох газрыг зарлаагүй боловч Хойд Солонгосын талаас Вьетнамын үндэсний хурлын төвд зохиохоос татгалзжээ. АНУ-ын асуудлыг хариуцсан Хойд Солонгосын тусгай төлөөлөгч Ким Хён Чол Ханойд энэ долоо хоногийн сүүлээр ирж АНУ-ын Стивен Биегантай уулзахаар болжээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр17 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм16 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр17 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм16 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм17 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ