Нийгэм
Гал түймэрт нэрвэгдсэн 10 айлд улсын нөөцөөс гэр олгоно
Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун тийш 120 километрт орших Тамсагбулаг орчимд гарсан түймрийг гал унтраах бүлгүүд унтрааж, цурманд оруулсан талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлжээ. Тэрбээр “Өмнөх өдрүүдэд хүчтэй салхинд их хэмжээний түймэр дэгдсэн тул гал унтраах бүлгүүд унтрааж явсан. Ард үлдсэн цурман дахь адууны хомоол зэргээс дахин гал гарч, хүчтэй салхинд тархах эрсдэлтэй байдаг билээ. Бидний дараагийн шатны хариу арга хэмжээ болох гал түймрийн аюулд өртсөн иргэд, малчдад туслах, хохирлыг багасгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмай, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, Онцгой байдал, Байгаль орчин, сум, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан ба Халхгол суманд газар дээр нь ажиллахаар хөдөллөө” гэсэн байна.
- Гал түймрийн аюулд нэрвэгдсэн 10 орчим малчинд улсын нөөцөөс гэр олгохоор болсон.
- Мал сүрэг, төл малд хэрэгцээт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж, малчдад хуваарилалт хийх
- Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэх
- Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах
- Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах
- Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн олон талт дэмжлэг үзүүлэх
- Зэрлэг амьтдын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав