Нийгэм
Г.Ариунбуян: Иргэдийн буруугаас болж ойн түймэр газар авч байна
Иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж 10 газар ой хээрийн түймэр гарчээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян өнөөдөр (2023.04.12) мэдээлэл өглөө.
Тэрбээр “Он гарснаас хойш 30 гаруй удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдлээ. Сүүлийн 72 цагийн байдлаар 10 газарт хээрийн түймэр гараад байна. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас тархаж, нийт 2,4 сая га талбайг эзэлж, их хэмжээний хохирол учраад байна. Түймрийн эрсдэл цаг агаарын нөхцөл байдлаас гадна иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж байна. Тиймээс түймэр гарсан бүсүүдэд цагдаагийн байгууллага мөн шалгалт хийж байна.
Гарч байгаа нийт түймрийн 80-90 хувь иргэдийн буруугаас болсон. Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг тодруулна.
Хаврын хуурайшилтын үед ил задгай үнс нурам, тамхины ишээ хаяхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Он гарснаас хойш ойн нийт 40 га талбай шатлаа. Дорнод аймгийн онцгой байдлын газраас хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Мөн тухайн бүсэд ажиллах хүний нөөц хомсдолтой байна. Орон нутгийн мэргэжлийн ангиудаас гадна бүхий л шаардлагатай хүчийг татан төвлөрүүлж унтраах ажил хийж байна.
Ой хээрийн түймрийн зардлын тухайд нөхцөл байдлаас шалтгаалдаг” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр22 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав