Нийгэм
“Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид 46 тэрбумаа төлүүлэхээр жагсч байна гэв
“Бэлтэс мөрөн” ХХК-д залилуулсан 2000 гаруй иргэний төлөөлөл өнөөдөр /2023.04.12/ мэдээлэл хийлээ. Хохирогчид өнгөрсөн оны есдүгээр сард Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн иргэдийн мөнгийг залилсан хэргээр шалгагдаж буй “Бэлтэс мөрөн” ХХК-ийн хохирогчид тус компанийн удаа дараа залилан хийсэн хэргийг яаралтай шийдэж, хохирлыг барагдуулж өгөх шаардлагыг АТГ-т албан бичгээр хүргүүлсэн юм. Хохирогчид энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд хариуцлагагүй ажилласан гэж удаа дараа мэдэгдэж буй.
Хохирогч иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Бэлтэс Мөрөн” ХХК нэг жил гаруйн хугацаанд Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хяналт шалгалтын үеэр ямар нэгэн асуудал гараагүй гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага удаа дараалан мэдэгдэж байсан. Мөн хамгийн өндөр татвар төлөгчөөр тодорхойлогдож байсан.
Нийт 2500 гаруй иргэн түүний цаана буй хамаарал бүхий 25 мянган хүний эрх ашиг яригдаж байна.
Энэ асуудал гараад нэг жилийн хугацаа өнгөрсөн ч шүүх ажиллагааны үйл явц ямар шатандаа яваа, хаана аль шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх нь тодорхойгүй байсаар байна. Нийт хохирлын хэмжээ 46 орчим тэрбум төгрөг.
Бидний хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэх асуудалд шүүх, прокурорын байгууллага хариуцлагатай хандаасай гэж хүсч байна.
Хөвсгөл аймгийн Чингүнжавын талбайд иргэд гэр барин, тав дахь хоногтоо “тэмцэж” байна. Аймгийн Засаг дарга тэргүүтэй хариуцлагатай ажилласан албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байна. Тус шаардлагад 300 гаруй иргэн гарын үсэг зурсан” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав