Нийгэм
Улаанбурхан халдварт өвчин манай улсад бүртгэгдээгүй ч хөрш орнуудад гарсан тул эрсдэлтэй байна
Улаанбурхан халдварт өвчний талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.
“Өнгөрсөн жил буюу 2022 онд 182 улсад улаан бурхан өвчний 172,000 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо гурав дахин их гэсэн үзүүлэлт байна.
Харин энэ оны эхний улиралд өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсад улаанбурхан өвчний 22,000 тохиолдол бүртгэгджээ. Энэтхэг, Индонез, Филиппин, БНХАУ, ОХУ-д улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа.
Манай улс улаанбурхан өвчний эсрэг нэг цэнт вакциныг 1973 онд, улаанбурхан, улаануудын эсрэг буюу хоёр халдварт өвчний эсрэг вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон.
Сүүлийн 15 жилд улаанбурхан, гахай хавдар, улаанууд гэсэн гурван халдварт өвчний эсрэг вакцинаар хүн ардаа дархлаажуулж байгаа. Эдгээр гурван халдварт өвчний эсрэг УГУ вакциныг хүүхдийг есөн сартайд, хоёр настайд гээд хоёр тунг хийдэг.
Улаанбурхан өвчний тохиолдлын тухайд 1973-1989 оны хооронд 3-4 жилийн давтамжтайгаар дэгдэлтүүд бүртгэгдэж байсан.
1989 оноос хойш буюу улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хэрэглэснээс хойш дэгдэлтийн тоо буурсан ч улаанбурхан өвчний дөрвөн удаагийн том дэгдэлт 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд гарч байжээ.
Олон улсын болон манай улсын мэдээллүүдийг харахад хөрш улс орнуудад улаанбурханы дэгдэлт байна. Тэгэхээр улаанбурхан өвчин манай улсад бүртгэгдээгүй ч эрсдэл байна гэсэн үг.
Өнгөрсөн долоо хоногт улаанбурхан өвчний эрсдэлийн үнэлгээг хийсэн. Ингэхэд улаанбурхан өвчний тодорхой хэмжээний эрсдэл байна гэсэн дүгнэлт гарч, 21 аймаг, сум, нийслэл, дүүргүүдэд хүргүүлсэн байгаа.
Улаанбурхан өвчнөөс дархлаажуулалтаар сэргийлэх бүрэн боломжтой. Нэмэлт болон нөхөн дархлаажуулалтыг хийнэ” хэмээн ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр37 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр36 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр39 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр