Нийгэм
Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн зээл олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас 13 хувийг хүүгийн хөнгөлөлттэйгөөр олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгоно.
Үүнд:
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг,
- Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,
- Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг,
- Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөртэй хамтран сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл 70 гаруй аж ахуйн нэгжид “Хүнсний болон хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийн талаар мэдээлэл болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцох уулзалт хийлээ.
Уулзалтаар:
- Хүнсний боловсруулах болон зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн зээлийн танилцуулга
- Жижиг дунд үйлдвэрийн санхүүжилт
- хүнсний хангамж, аюулгүй байдал болон зээлийн батлан даалтын сангийн оролцоо зэрэг сэдвүүдээр ХХААХҮЯ, ЖДҮГ, Зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүд өргөн хүрээтэй мэдээлэл хийлээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгоно. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах банкнууд олгоно.
- Төрийн банк
- Хаан банк
- Худалдаа хөгжлийн банк
- Голомт банк
- Капитрон банк
- Тээвэр хөгжлийн банк
- Хас банк
- Богд банк
- Ариг бан
- М банк
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна