Connect with us

Нийгэм

Виртуал орон зайнаас хүүхдийг хамгаалах шийдэл буюу хорих бус хянах механизм

Нийтэлсэн

-

Албан ёсны тодор­хойлолтоос харвал цахим орчин гэдэг нь интернэтэд суурилсан орон зай, цаг хугацаанаас үл хамааран, мэдлэг мэдээлэл олж авах, солилцох, харилцаа холбоо үүсгэх боломж  бүхий виртуал орон зай гэжээ.

Харин энэ орон зайд монголчуудын байр суурь ямар байгааг өнгөрсөн жил 1.7 сая байсан Facebook-ын  хэрэглэгч энэ оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 сая болж өссөнөөс харж болно.

Өөрөөр хэлбэл, монголчууд өдөрт 77 минутыг интернэтэд өнгөрүүлж байгаа нь бусад орны дундаж буюу 53 минутаас их байгаа аж.

Харин виртуал орон зай дахь монголчуудын хэтийдсэн хэрэглээний сөрөг нөлөөнд хүүхдүүд автаж, эрсдэж байгаа нь нийтийг түгшээж байна. Тэр дундаа өсвөр насныхны цахим орчны хэрэглээ “улаан зураас”-ыг давж аюултай түвшинд хүрсэн нь олон талын гарц шийдэл, оновчтой бодлого нэхсээр өдийг хүрлээ.

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монгол Улсад 10-аас дээш насны гурван хүүхэд тутмын нэг нь фэйс­бүүк хэрэглэдэг.  Фэйс­бүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47 хувь нь хоёр  ба түүнээс дээш хаягтай. 46.4 хувь нь админ эрхтэй байгаагийн 37.3 хувь  сөрөг сэтгэгдэл бичдэг.

Үүний 17 хувь нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан. Дөрвөн  хүүхэд тутмын нэг нь  интернэт хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулсан  судалгааг  өнгөрсөн онд хийснийг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газраас өглөө.

Харин СЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй  хүүхдийн 82.3 хувь нь  хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг гэсэн гэр бүлийн буруу хүмүүжилтэй холбоотой байгаа юм.

Чухам эндээс л эцэг эхчүүд хүүхдэдээ тавьдаг анхаарал халамж, хяналт хэр байгаагаа ухамсарлах байх.

Тэгвэл цахим орчны замбараагүй, хяналтгүй мэдээлэл дунд “живсэн”, донтсон, зөв, буруу салаа замын уулзвар дээр ирчихээд байгаа хүүхдээ хэрхэн хянаж аврах вэ гэдэгт төрийн бодлого болоод эцэг эхчүүдийн ойлголт, хандлага, мэдлэг хамгийн чухал байгаа юм.

Ялангуяа, эцэг эхчүүд хүүхдээ гэмт хэрэг, эрсдэлээс хамгаалахын тулд компьютерт цагийн хязгаарлалт, вэб шүүлтүүрийн программ (software filter), үйлдлийн системийн тохиргоо хийх мэдлэг мэдээлэлтэй байх ёстой юм байна. Бусад улс орны туршлага, дэлхий нийтийн чиг хандлага ч хүүхдийн цахим орчныг хатуу чанд хорьж, хязгаарлах биш хянах тал руу явж байгааг мэдээлэл холбооны мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, хүүхдээ өдөрт хэдэн цаг дэлгэц ашиглуулах, сөрөг, садар самуун сурталчилсан мэдээллийг хүлээж авахгүй байх гэхчлэн вэб шүүлтүүрийн программаар хяналт тавих нь хамгийн зөв, үр дүнтэй арга юм.

ОУЦХБ (ITU)-с хүүхдийг насны ангиллаар хувааж  интернэт ашиглах зөвлөмж гаргажээ.

Цахим орчин, дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагийн хязгаарыг 5-7,  8-12,  13-17 нас гэж хуваасны дотор 0-4 насны хүүхдэд цахим орчинг хориглох, 5-10 насны хүүхдэд өдөрт  нэгээс бага цаг, 11-18 насны хүүхдэд өдөрт хоёроос бага цаг дэлгэцийн өмнө өнгөрүүлэх стандарттай бай­даг аж.

Мөн олон улсын байгуул­ла­гуу­даас хүүхдийн ца­хим хэрэглээнд хяналт тавих талаарх зөвлөмж, санаач­лагад томчууд өөрсдөө мэдлэг ойлголттой байж,  зөв үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхэдтэйгээ хориглосон биш зөвлөсөн хандлагаар цахим орчны талаар илэн далангүй, нээлттэй ярилцах, хүүхдэд хэрэгтэй болон аюултай агуулга бүхий цахим хуудсуудын талаар мэдлэг ойлголтыг өгөх.

Түүнчлэн үйлдлийн систем болон ухаалаг хэрэгсэлд байдаг насны хязгаар тогтоох, хүүхэд хамгаалах тохиргоонуудыг үр дүнтэй ашиглаж сурах, хүүхэддээ олон нийтийн сүл­жээг хэрхэн зөв ашиглах талаар зөвлөгөө өгөх, эцэг эх, хүүхдийн хооронд цахим орчинг ашиг­­лах өөрсдийн гэсэн дүрэм, ойлголттой болохыг тусгасан байна.

Цахим орчноос хүүх­дүүдийг хамгаалахад ихэнх улс орон аль хэдийнэ бие даасан хуультай болсон бол манай улсад одоогоор тодорхой зохицуулалт алга.

АНУ-д 1990 оны сүүлээр интернэтийн хортой контентоос хүүхдийг хамгаалах хууль, үүний дараа  хориглосон контентийн шүүлтүүрийн хууль баталсан.

Италид 2017 онд  “Цахим дарамтны эсрэг хууль”, Австралид 2015 онд Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах хууль, Францад  цахим гэмт хэрэгтэй тэмцэх талаар онлайн хулгайн гэмт хэрэг үйлдвэл нэг жил хорих буюу 15 мянган паундаар торгоно.

Насанд хүрээгүй хүүхдийн нүцгэн  зураг тараавал тухайн цахимыг хаалгах эрхтэй. Хаах цахимуудын жагсаалт нь нууц байна гэх зэргээр хууль эрхзүйн орчин, хариуцлагын систем тодорхой байдаг аж.

Хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн байр суурийг хүргэж байна.

Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн Д.Ариунцэцэг: КОМПЬЮТЕР ХУДАЛДАХДАА ШҮҮЛТҮҮРИЙН ПРОГРАММЫГ ҮНЭГҮЙ СУУЛГАДАГ

-Онлайн эрсдэлээс хүүхдээ хамгаалахын тулд компьютерт цагийн хязгаарлалт хий, вэб шүүлтүүрийн программ (software filter), үйлдлийн системийн тохиргоо хийх нь хамгийн зөв арга юм. Бусад улс орон иргэдэд компьютер худалдахдаа шүүлтүүрийн программыг үнэ төлбөргүйгээр суулгаж, бүх заавар тохиргоог нь суулгаж өгдөг.

Харин манай улсын хувьд энэ ажлыг нэвтрүүлэх талаар программын орчуулга хийх зэргээр үе шаттай ажиллаж байна. Цахимаас хүүхдийг хамгаалах олон улсын практикт эрсдэл болон бусад ээдрээтэй асуудлын талаарх мэдээллийг  олон сувгаар дамжуулан хүргэх, Засгийн газар, байгууллага, сурган хүмүүжүүлэгчдэд эрсдэлийг багасгахад туслах практик арга замыг бий болгож, тодорхой санаачилгуудыг хэрэгжүүлэх, бий болгоход олон улсын стратегийн түнш байгууллагуудыг оролцуулах байдлаар харилцан туршлага, мэдлэгээ хуваалцдаг.

“Хамгаалах байруудын сүлжээ” хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ОНЦГОЙ ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ

-Цахим орчинд хүүх­дийг хамгаалах асуудлыг хөтөлбөр, зорилт, нөхцөл шаардлагаар бус, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болох хуулиар тодорхойлж, зохицуулах шаардлагатай. 2016 онд Хүүхэд хамгааллын хууль батлагдсан нь том алхам болсон. Энэ  хууль нь зөвхөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний дарааллыг тогтоосон үйл явц юм.

Гэхдээ  цахим орчинд хүүхдийг хамгаалах нь  онцгой зохицуулалт шаардлагатай.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сургуулийн захиргаанаас дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Мөн хүүхдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх шаардлага бий.

Нөхөн сэр­гээх үйлчилгээ нь аливаа хүчирхийлэл, дарамтад өртсөн, бэрхшээлийг даван туулж байгаа хүүхдэд “амьдрах” ирээдүйд нь туслах, өөртөө болон бусдад итгэх итгэлийг дахин бий болгох, одоогийн болон шинээр амьдрах орчинд дасан зохицох, бие даан амьдрахад нь туслах зорилготой бүх төрлийн үйл ажиллагаа багтдаг.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Энхтуяа: ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЛЭГИЙГ СУРГУУЛИАР ДАМЖУУЛАН ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Үндэсний хэмжээнд анх удаа хийсэн өсвөр үе цахим хэрэглээ судалгаанд 11-17 насны 2240 хүүхдийг хамруулахад 92 хувь  нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан. Тэдний 11 хувь нь өдөрт дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж интернэт ашигладаг гэсэн байна.

Гэтэл Европт 25 залуугийн нэг  нь интернэтэд холбогдоогүй,  африкт таван залуу тутмын гурав нь холбогдоогүй байдагтай харьцуулахад монгол хүүхдүүдийн цахим хэрэглээ дэлхийн хөгжингүй орнуудаас дээгүүрт байна. Мөн Хүүхдийн тусламжийн 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирэх дуудлага 2016-2017 онд 278 хувиар өссөн.

Хүүхдүүдийн цахим хэрэглээний судалгааны дүнгээс харвал цахим орчны зохистой хэрэглээний мэдлэгийг сургуулиар дамжин олгох шаардлагатай. Европт гэхэд ЕБС-ийн программд оруулсан байдаг.

Учир нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан сурсан гэж хариулсан бол 38 хувь нь найз нөхөд, 11 хувь нь эцэг эх, дөрвөн хувь нь хичээл дээр гэж хариулсан байна. Мөн  гар утасны дугаарын 35 хувь  нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байдаг.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.

Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.

Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.

Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 479, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 166, гэрээр 11, эдгэрсэн 302, сэжигтэй тохиолдол нь 35, Хавьтал 10346 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент1 өдөр өмнө

Чингис хаан үндэсний музейгээр “YouTuber IShowSpeed” -ийн 38,6 сая дагагч зочлов

Нийгэм1 өдөр өмнө

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Нийгэм1 өдөр өмнө

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Нийгэм1 өдөр өмнө

Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Улс төр1 өдөр өмнө

Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улс төр1 өдөр өмнө

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм1 өдөр өмнө

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд

Дэлхий дахинд2 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг2 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр2 өдөр өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм3 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм3 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм3 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг3 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим