Нийгэм
Ц.Даваасүрэн : Адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох протокол үйлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна
Монголын гаалийн байгууллагаас БНХАУ-ын гаалийн Цагдаагийн газартай 2022, 2023 оныхоо хамтарсан уулзалтыг хийсэн. Уулзалтаар 2023-2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталж, Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хар тамхитай тэмцэх ажиллагаанд Монгол Улсаас төлөөлөгч оролцож байхаар тохиролцоонд хүрсэн.
Энэ 4-р сарын сүүлээр хоёр улсын хилийн гаалиийн байгууллагын дарга нарын уулзалт болох гэж байна. Уулзалтаар хилийн гааль буюу боомт дээр тулгарч буй асуудал, цаашид хилийн гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн хөнгөвлөх чиглэлээр тохиролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
2023 онд адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох хэрэгцээ шаардлага ААН-үүдээс ирж байгаа. Тиймээс адууны дайвар бүтээгдэхүүнийг экспортлох протокол үйлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Мөн зөгийн балны экспорт хийгдэж эхэлж байна.
БНХАУ-ын гаалийн байгууллагатай пүүний жин харилцан хүлээн зөвшөөрөх, зарим барааны гаалийн хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтран ажиллаж байна.
БНХАУ-ын гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн цагаас эхлэн Монголын гаалийн байгууллага манифестийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болсон. Өөрөөр хэлбэл энэ нь real time буюу тэр дор нь хүлээж авч байна гэсэн үг. Ингэснээр гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх, худалдааг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх, татвараас зайлсхийх үйлдэлтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой болсон.
Эх сурвалж: ГЕГ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна