Нийгэм
Иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан томоохон тохижилтын ажилд нийслэлээс дэмжлэг үзүүлнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамт Баянгол дүүрэгт ажиллаж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил, хог болоод гэрэлтүүлгийн нөхцөл байдлыг шалгасан юм.
Тухайлбал, тус дүүргийн 13-р сургуулийн урд талын гараашнуудыг буулгасан бол 40 дүгээр сургуулийн баруун талын болон 13б байрны хойд талын гарааш буулгасан талбайд тохижилт хийж эхэлжээ. Тохижилт хийхдээ иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол зэргийг байгуулж байгаа юм. Иргэд ч гарааш чөлөөлж, ийн тохижуулж байгаад сэтгэл хангалуун байгаа аж.
Орон сууцны дундах талбайд л гэхэд 2005 оноос хойш холбогдох албан тушаалтнууд 4-5 удаа үйлчилгээний барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосныг одоогийн нийслэлийн удирдлагууд чөлөөлжээ. Өдгөө цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, ногоон байгууламжаар хашлага хийх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байлаа.
Баянгол дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүрэгт 2022 онд 52 байршилд 1085 гарааш буулгасан. Үүнээс 16 байршилд тохижилтын ажил хийлээ. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 55 байршилд хүүхдийн тоглоомын талбай, иргэдэд зориулсан орчны тохижилт, авто зогсоол хийсэн. Энэ онд 32 байршилд 674 гарааш буулгахаар төлөвлөөд, ирэх долоо хоногоос ажил эхэлнэ. Үүнээс есөн байршилд нь тохижилт хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид бүх байршилд иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тохижилт хийнэ. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 40 байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн явган замын ажлыг иргэдийн хүсэлтэд тулгуурлан хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн онд л гэхэд 38 байршилд 16,000 ам метр орчим явган замыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 14,000 орчим ам метр явган замыг хийхээр төлөвлөсөн” хэмээлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Тохижуулах байршлуудаа болон шаардлагатай хөрөнгийг тодорхой болгох шаардлагатай. Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан томоохон тохижилтын ажилд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Нийслэлийн Засаг даргын хувьд ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн зам, орчны тохижилт, гарааш буулгалт хийсэн газруудын тохижилтод ихээхэн анхаарч байгаа. Дүүргийн хувьд ч тодорхой байршилд бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа хийх шаардлагатай” хэмээлээ. Түүнчлэн энэ үеэр нөөцийн махны борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгааг хэлж байлаа. Ерөнхий менежер холбогдох албаныхны хамт цаашид бусад дүүрэгт мөн ажиллах юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ