Бусад
“60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар-нийслэл

УИХ, Засгийн газраас эхлүүлсэн шударга ёсны тэмцэлд М.Энхболд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын тамгыг хүчээр шахуу хүлээлгэн өгснөөр “60 тэрбумынхан” хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлээсээ салсан. Харин одоо энэ сүлжээний гол голомт болсон нийслэлийг “цэвэрлэх” их цэвэрлэгээ НИТХ-д нэлээд хүчтэй өрнөх дүр зураг харагдаж эхэллээ. УИХ дахь МАН-ын гишүүд АН-ынхныг оролцуулалгүйгээр 32:33-аараа талцсаны эцэст “Шударга ёс” ялсан. Үүн шиг НИТХ-ын 45 төлөөлөгч, тэр дундаа МАН-ын 34 төлөөлөгч нийслэлийн ЗД-д хэнийг дэмжихээс “60 тэрбум”-ынхны эрх мэдэл нийслэлд хадгалагдаж үлдэх эсэхийг шийдэх болоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл, УИХ болон НИТХ-ыг бүрдүүлж буй улс төрийн хоёр намын хувьд аль алинд нь тооны хувь, харьцаа ойролцоо байгаа. Тиймээс У.Хүрэлсүх нарын эхлүүлсэн МАН дахь улс төрийн цэвэрлэгээ, шударга ёсны ялгаралд хэн ялах нь АН-ынхнаас хүссэн ч үл хүссэн ч хамаарах болчихоод байгаа.
Ийм үед АН-ынхан сөрөг хүчний хувьд МАН-ын даргын шинэчлэлийн бодлогыг хүчггүйдүүлэхийн тулд эсрэг талынхныг нь дэмжих тоглолт хийж буй. Энэ нь УИХ-д асуудал үүсгэж байсан шигээ өнөөдөр НИТХ-ыг талцуулсан саналын схем зурагдсаныг Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун болон С.Амарсайхан нарт өгсөн НИТХ-ын төлөөлөгчдийн саналаас харж болохоор байна. Баримт сөхвөл, НИТХ-ын МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчөөс С.Мөнхчулууныг 14 нь дэмжсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь С.Амарсайханыг дэмжжээ. Үүн дээр С.Мөнхчулуун АН-ын 10 төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр илүү санал авчээ. Энэ нь МАНАН-г задлах гэж тэмцэж буй МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахгүй байх гол үндэслэл болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. У.Хүрэлсүхийн хувьд МАНАН-г задлах, “60 тэрбум”-ынхантай тэмцэж МАН-ыг цэвэрлэнэ хэмээн ард түмэндээ амлаж, хүлээлт үүсгээд буй. Ийм үед намын даргын хувьд С.Мөнхчулууныг батламжилах нь улстөрчийн хувьд ёс зүйгүй, байр сууринаасаа урвасан, нийслэлд дахин шинэ МАНАН үүсэхийг дэмжсэн явдал болох тул У.Хүрэлсүх үүнээс өөр шийдвэр гаргах боломжгүй байсан болов уу. Харин НИТХ дахь АН-ынхны хувьд ийм байдал үүсэхийг урьдчилан тооцоолж С.Мөнхчулууныг дэмжсэн нь тодорхой. Тэдэнд С.Мөнхчулууныг батламжилсан , батламжлаагүй ялгаагүй, улс төрийн хувьд ашигтай тоглолт. Харин нийслэлийн сая гаруй иргэд хувьд, монголчуудын хувьд улс оронд дахин улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, маш том гацааг бий болгох магадлалтай юм. Мөн С.Мөнхчулууныг “60 тэрбум”-ын бүлэглэлийнх хэмээн ярьж буй.
МАН-ын өнгөрсөн 28 жилийн түүхээс харахад Улаанбаатар хот бол М.Энхболд болон түүний бүлэглэлийнхний мэдэлд байсан. Хотын фракц гэх нэр томьёолол ч бий. М.Энхболдоос эхлээд Ж.Бадамжунай, Т.Билэгт, Ж.Батбаяр, Ж.Мөнхбаяр гээд Улаанбаатар хотын үе үеийн бүх удирдлагууд, НИТХ-ын дарга, Засаг дарга нар түүний ойр орчмын хүрээллээс сонгогдож, томилогддог бичигдээгүй хуультай байсан. Энэ зарчмаар 2016 оны сонгуулийн үр дүнгээр хотын фракцын залуу үе болох Ц.Сандуй, Су.Батболд нар хамгийн сүүлд буюу хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотыг удирдаж байсныг ард түмэн мартаагүй байх. “60 тэрбумын” схем 2016 оны сонгуулиар ил болсноос хойш бараг жил гаруй ард түмэн, шударга улстөрчид тэмцэж, эсэргүүцэж байж арай гэж салаад хэдхэн сар л өнгөрч байна. Гэтэл одоо Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс Засаг даргад С.Мөнхчулууныг ил тод, улайм цайм дэмжиж эхэлсэн нь “60 тэрбум”-ынхны сүүлчийн найдвар нь нийслэлийн Засаг даргын “суудал” болсныг батлаад байна. Хуучнаар хотын фракцийнхан, одоогийнхоор “60 тэрбумынханд” улс төрд дахин оршин тогтнох, эрх мэдлийн үлдсэн ганц боломж, орон зай нь нийслэл Улаанбаатар, нэр дэвшигч С.Мөнхчулуун юм. Хэвлэлд өгч буй мэдээллүүдээс харахад /erennews.mn/ Ц.Сандуй энэ удаад бусдыгаа манлайлж түүхэндээ анх удаа хотыг бие даагч даргатай болгоно хэмээн С.Мөнхчулууныг Засаг даргад дахин зүтгүүлэх гэж байгаа бололтой. Энэ тохиолдолд намынхаа шинэ дүрмийн дагуу нэгэнт МАН-ын гишүүнээс гарсан тэдний хувьд улс төрийн дэмжлэг байхгүй юм. Өөрөөр хэлбэл НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч цаашид улс төрийн карьераа бодвол намын бодлого, дүрмийг хүндэтгэн тэднийг дэмжихгүй байх магадлал өндөр. Магадгүй НИТХ-ын олонхийн дэмжлэг аваад Засаг даргаар сонгогдсон тохиолдолд хувь хүнийхээ хувьд аядуу зөөлөн, өдий зэрэгт хүртлээ нөмөр нөөлөг, дэмжлэгийг нь авч байсны хувь хүний хувьд С.Мөнхчулуун “60 тэрбумын” ах нарынхаа шууд хамааралд байна хэмээн улс төрийн тоймчид үзэж буй. Харин АН-ын бүлгийнхны хувьд МАН-ыг талцуулах, санал хуваахын тулд МАН-ын бодлогоос сөрж буй хэнийг ч дэмжихэд бэлэн бөгөөд нийслэлийн Засаг даргыг тойрсон улс төрийн маргаан, талцал удаан үргэлжлэх тусмаа сөрөг хүчний улс төрд ашигтай болж байна. Эцэст нь хэлэхэд эрх баригч намын даргын хувьд олон том давааг давж, сөрж тэмцэж эрх мэдлийг төвлөрүүлсэн У.Хүрэлсүх “60 тэрбум”-ынхны сүүлчийн хорогдох байр болсон нийслэлийг алдах уу, аврах уу гэдгээс МАНАН-тай хийх тэмцлийн ирээдүй шалтгаалах болоод байна.
2019.2.21 № 35 (6002)
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм18 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм18 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо