Нийгэм
Нүүрс баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр төслийн бүтээн байгуулалт долоодугаар сард ашиглалтад орно
“Эрдэнэс Тавантолгой” ХК хатуу болон хагас коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Төслийн хүрээнд нийт гурван үйлдвэр барих бөгөөд тус бүр 10 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх юм.
Эхний шат болох Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 70 гаруй хувьтай хэрэгжиж, гүйцэтгэгч “Админерал” ХХК төслийг ирэх 7 дугаар сард ашиглалтад өгөхөөр шуурхайлж байна. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Тавантолгой ордын нүүрсийг олон жил сорчлон олборлож, өндөр чанартайг нь хамж борлуулдаг байдал буурч, уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд эдийн засгийн үр өгөөж ихтэйг “Админерал” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх тодотгов. Мөн ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах гээд олон давуу талтайг дурдсан. “Админерал” ХХК нь тус төслийг өөрийн хөрөнгөөр барьж буй бөгөөд барилга угсралтын ажилд Герман, Хятадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд зөвлөн чиглүүлж байгаа аж.
Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн бөгөөд хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулсан нь томоохон амжилт болсныг компанийн УУТГ-ын дарга Ч.Алтанбагана мэдээлэв. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум долларт хүрч, 2022 оны тавдугаар сартай харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл бөгөөд удирдлагуудын зүгээс энэхүү бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч байна.
Эх сурвалж: “ЭТТ” ХХК
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр13 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм15 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ