Бусад
МАН-ын дүрмийн хариуцлагын ШИНЭ ЗААЛТ үйлчилж эхэлжээ

”60 тэрбумын” Ц.Сандуйгийн ойрын найз А.Ганбаатарыг МАН-аас хөөх шийдвэрийг намын Хяналтын хороо нь дөнгөж сая гаргажээ. Төрийн албыг мөнгөжүүлэх санал санаачлагыг гаргасан хэмээгдэн нэг хэсэг дуулиан тарьж байгаад намжсан “60 тэрбум“-ынханд МАН ийнхүү хариуцлага тооцож эхэлсэн нь өнгөрсөн оны 12 дугаар сарын сард хуралдсан Бага хурлаас намын дүрмэндээ өөрчлөлт оруулсантай холбоотой аж.
Уг дүрмийн өөрчлөлтөөр намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргасан бол, намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлээгүй бол намын гишүүнээс чөлөөлөх үндэслэл болохоор тусгасан юм байна. Тиймээс дүрмэнд оруулсан шинэ өөрчлөлтүүдтэй холбоотойгоор “60 тэрбумын” гол гар хөл болсон хүмүүстэй ийнхүү хариуцлага тооцон МАН-аа цэвэрлэж эхэлжээ.
Хэдхэн хоногийн өмнө мөн л “60 тэрбумын” Ц.Сандуй болон НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хоёрыг МАН-аас гаргахаар шийдсэн. Өөрсдийнх нь хувьд гэнэтийн байж мэдэх энэ шийдвэрийг С.Мөнхчулуун хүлээн зөвшөөрч чадахгүй өнөөдрийг хүртэл сөрсөөр байгаа. Тэрбээр нийслэлийн МАН-ын даргад заалнаас нэр дэвшин сонгогдож байсан Д.Сумьяабазар, НИТХ-ын даргад мөн л заалнаас нэр дэвшин сонгогдсон С.Амарсайхан нартай барьцан өөрийгөө хамгаалахыг оролдож буй. Гэвч тэр үед заалнаас нэр дэвшсэн тохиолдолд намаас гаргах зүйл заалт дүрэмд байгаагүй бололтой.
Харин одоо үйлчилж буй МАН-ын дүрмээр бол дараах үүргээ биелүүлээгүй эсвэл санаатай зөрчсөн бол МАН-ын гишүүнээс гаргах үндэслэл болох юм байна.
4.2. НАМЫН ГИШҮҮН ДОР ДУРДСАН ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
4.2.1. намын дүрмийг чанд сахин биелүүлэх;
4.2.2. гишүүн байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад харъяалагдан намын ажилд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх;
4.2.3. намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд тус дөхөм үзүүлэх;
4.2.4. төрийн болон орон нутгийн аливаа сонгуульд Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), нэр дэвшигчийг сурталчлан дэмжих;
4.2.5. намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;
4.2.6. намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах;
4.2.7. гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхитэй оролцох;
4.2.8. намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;
4.2.9. намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх.
4.2.10. намын эрх ашиг, албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах
4.2.11. Намын бүх шатны хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийхгүй , тараахгүй , хуралдааны тэмдэглэлийг ил болгохгүй , намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд , эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийхгүй байх;
4.2.12. Намын Удирдах Зөвлөл, бүх шатны намын удирдах байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх;
Тиймээс Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарын хувьд энэхүү дүрмээ зөрчиж олон зүйл заалтыг нь зөрчсөн тул МАН-ын гишүүнээс гаргаж,улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан бололтой.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм18 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо