Нийгэм
ЗТХЯ-наас мэдэгдэл гаргалаа
Мэдэгдэл
Олон нийтийг төөрөгдүүлсэн, гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай тарааж буй асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргаж байна.
Сүүлийн үед олон нийтийг төөрөгдүүлсэн илтэд худал мэдээллийг “Дэлгэрэх тээх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай нь цахим сүлжээнд нийтэлж, зохион байгуулалттай тарааж байна.
Улс хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд зохицуулагддаг. Хоёр талын автотээврийн төлөөлөгчдийн 20 дахь удаагийн ээлжит уулзалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум-Эрээн хот чиглэлд тал тус бүр 20 ширхэг том оврын автобусаар тээвэрлэлт явуулахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд сум – Эрээн хотын чиглэлд Монгол талаас “Дэлгэрэх тээх”, “Эрдэм транс”, “Чингүн хурд транс”, “Эрхэм энд өндөр” зэрэг дөрвөн компани нийт 20 автобусаар өглөө 08:00-11:10 цагийн хооронд 10 минтуын интервалтайгаар тээвэрлэлт гүйцэтгэж байна. Харин Хятадын талаас 7 автобусаар тээвэрлэлт гүйцэтгэж байна.
Гэтэл “Дэлгэрэх Тээх” ХХК-ийн захирал Г.Баярмагнай нь Эрдэм транс компанийг тус чиглэлд тээвэрлэлт хийх үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яамны зарим албан тушаалтнууд дэмжлэг үзүүлдэг мэтээр ярьсан бичлэг нь зарим мэдээллийн сайтуудаар тарсан.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах эрх олгогдсон байгууллага юм. Энэ хүрээнд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг холбогдох стандарт, дүрэм журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалж дүгнэлт гарган, шаардлага хангасан аж ахуйн нэгжийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Үүний дагуу тээвэрлэгчийг сонгох үйл ажиллагаа явагддаг.
Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс тээвэрлэгчийг сонгох үйл ажиллагаанд оролцдоггүй болно.
Энэ асуудалд ЗТХЯ нь ямар нэгэн оролцоо байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, дээрх үйлдэлдээ уучлалт гуйж залруулга хийхгүй бол “Дэлгэрэх тээх” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан….” гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахыг мэдэгдэж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ