Connect with us

Нийгэм

Та хүнд амархан итгэдэг бол илүү урт наслах магадлалтай

Нийтэлсэн

-

Чи хүнд хэтэрхий амархан итгэх юм аа гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Үнэхээр та хүнд амархан итгэдэг бол энэ нь тун сайн мэдээ ажээ. Учир нь хүнд амархан итгэдэг хүн илүү урт наслах магадлалтай болохыг судалгаагаар тогтоосон байна.

Стокгольмын их сургууль, Лундын их сургуулийн эрдэмтэд 1978-2010 оны хооронд 25 мянга гаруй америк хүнийг судалгаандаа хамруулжээ. Эрдэмтэд судалгаанд оролцогчдоос “ихэнх хүмүүст итгэж болох уу эсвэл та бусад хүмүүстэй харьцахдаа  анхаарал болгоомжтой харьцдаг уу?” гэх мэт асуултыг асууж, тэдний хүнд итгэх итгэлийн түвшинг шалгасан байна.

Эцэст нь 2014 онд буюу судалгааны төгсгөлд эрдэмтэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн /амьд болон нас барсан/ мэдээллийг харьцуулж дүгнэлт хийсний үр дүнд хүнд амархан итгэдэг хүмүүс илүү урт насалдаг болохыг тогтоожээ.

“Бусад хүнд, тэр дундаа танихгүй хүнд итгэх итгэхгүйгээс хамаарч таны насжилтад 10 сарын зөрүү гардаг” гэж Стокгольмын их сургуулийн эрдэмтэн Александр Митинг хэллээ.

Үүнээс гадна америкчуудын дийлэнх нь буюу 62 хувь нь бусад хүнд итгэдэггүй болохыг уг судалгаагаар тогтоожээ.

Гэсэн хэдий ч энэхүү судалгааны үр дүн нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдал эсвэл боловсролын түвшинд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй юм гэдгийг судалгаанд дурдсан байна.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /sputniknews/

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1013 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 693 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 320 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 68 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​БНХАУ-ын Чөндү хотноо дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ.

Тус олон улсын хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 30 гаруй улсын 35 хотын төлөөлөл болон олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцож байна.

Энэ удаагийн хурлыг “Хамтран ажиллаж,хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулж байна. 35 хотын төлөөлөл технологийн шинэчлэл ба хотын ногоон хөгжил, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлхийн хотууд хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.

Мөн энэ үеэр хотын дарга, удирдлагын дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн уулзалт, Сычуань мужийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээ болно.

Сэдэвчилсэн уулзалтын хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Найрамдалт хотуудын хамтын ажиллагаа ба хөгжил 2025” дэд хуралд оролцож байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аянд хүсэлт гаргасан нийслэлийн болон Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль хамрагдана.

Боловсролын ерөнхий газраас нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургууль, боловсролын мэдээллийн технологийн хөгжүүлэлт хийдэг компаниудын удирдлагуудтай уулзаж боловсролын сургалтын байгууллагын орчин дахь сошиал хэрэглээг хянах, хязгаарлах, зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр санал солилцсон тухай мэдээлж байсан.

Хүүхэд  хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсэгт заасны дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/53, А/95, А/76 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын 2.5.6-д “багш ажилтан боловсролын сургалтын үйл ажиллагаанд хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллахдаа хүүхдэд аюулгүй платформыг ашиглана” гэж заасан.

Аян нь ерөнхий сургуулийн суралцагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд аюулгүй, ээлтэй аюулгүй цахим орчныг бий болгох зорилготой юм.

Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний “Монголнет-Кидс” цахим харилцааны платформыг ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар нэвтрүүлэх, тус платформоор дамжуулан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хуулийн этгээдүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм49 минут өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм58 минут өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр59 минут өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

Улс төр2 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Эдийн засаг3 цаг өмнө

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгэм3 цаг өмнө

“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Нийгэм3 цаг өмнө

НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ

Нийгэм6 цаг өмнө

“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ

Нийгэм6 цаг өмнө

Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

Нийгэм6 цаг өмнө

СБД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм6 цаг өмнө

Ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм6 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025″ гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Улс төр6 цаг өмнө

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ

Улс төр6 цаг өмнө

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо

Нийгэм6 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ

Нийгэм6 цаг өмнө

Ухрах үйлдэл хийх үедээ хүүхэд мөргөж гэмтээсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нийгэм6 цаг өмнө

Сүхбаатар дүүргийн XII хороонд шинээр баригдсан 166 дугаар сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

​Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ

Нийгэм1 өдөр өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа

Нийгэм1 өдөр өмнө

“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гарагт болно

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Улс төр1 өдөр өмнө

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Улс төр1 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, эрчимжүүлэхийг анхааруулав

Нийгэм1 өдөр өмнө

“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ

Нийгэм1 өдөр өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Сав шим