Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Жорлон руугаа хийсэн дотуур өмд, бэлгэвч, живхний муудсан үнэр, үйлдвэрийн хог хаягдал  Улаанбаатарчуудыг хордуулсаар байна

Нийтэлсэн

-

М.Даваадулам

Улаанбаатар хотоос орж ирж буй бохир усыг татан зайлуулж,  стандартад нийцсэн  саарал / дахин ашиглах стандарт бүхий ус/  усыг байгальд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж буй байгууллага бол  та бидний сайн мэдэх Төв цэвэрлэх байгууламж юм. Энэ  байгууллага сайн нэр дуулахаас илүүтэй  улаанбаатарчуудыг муухай үнэр танараараа хордуулж байдаг газар  хэмээн ад үзэгдсээр ирсэн.  Салхи нь баруун хойноосоо тогтоцтой хонхор газарт аж төрдөг улаанбаатарчууд  Төв цэвэрлэх байгууламжийн үнэрт дарлуулах нь бий.     Харин одоо нөхцөл байдал  өөр болсныг  нүдээр үзсэн хүний хувьд хэлэх байна. Иргэдийн  буруутай,  хариуцлагагүй, ухамсаргүй тэнэг үйлдэл, дээр нь арьс ширний  үйлдвэрүүдээс гарч буй химийн бодис бүхий хог хаягдал тэрхүү тэвчихийн аргагүй үнэрийг  бий болгодог аж. Хүнсний үйлдвэрүүдийг  ч энд хэлэх байна лээ.  Тус байгууллагын түүх тун энгийн.   Анх 1964 онд бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор   Улаанбаатарчуудын хэрэглэсэн бохир усыг хүлээн авч, механик болон биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэдэг болсон гэсэн үг. Түүнээс хойш ердөө гуравхан удаа  үе шаттайгаар техник технологийн өргөтгөл, шинэчлэлт хийгдсэн гэхээр энэ чинээний ажиллаж байгаа нь их юм гэж бодогдохоор.   Гэвч  хот хөгжиж, хүн ам өсөхийн  хэрээр  ачаалал   нэмэгдэж, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүйд хүрэхийн зэрэгцээ  бетонон барилга  байгууламжууд нь он цагийн эрхээр   элэгдэж муудан, техник технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарсаар байгааг Улаанбаатар хотын удирдлагууд мэддэг болов уу, ингэхэд.

Өдөр тутмын “ Монголын мэдээ” сонины  сурвалжлах баг   Ус сувгийн удирдах газарт хүсэлт гаргаснаар  Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг  газар дээрээс нь  сурвалжлах эрхтэй болсон хэрэг. Тусгай обьект гэдэг утгаараа шалгалт,  шаардлага өндөртэй юм байна гэдэг нь үүднээсээ мэдрэгдэж байлаа.  Дотогш нэвтэрсний дараа тус байгууламжийн ХАБЭА-ны  инженер С.Батзориг  хорт хийн баг өмсөх, тунгаагуурт  унаж гэмтэх, живэхээс  сэргийлэх, шатаар дээш, доош явахдаа хальтирахаас болгоомжлох гээд болзошгүй аюулаас яаж сэргийлэх  талаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгснөөр  байгууламжтай танилцах ажил маань  эхэлсэн. Хашаагаар ороход л  нял хийсэн үнэр угтсан ч уужим амьсгал авч амсхийх  сайхан орчин  угтсан нь  ногоон байгууламж.   Төрөл бүрийн мод ургасан жижигхэн төгөлд болжмор жиргэж, шаазгай шагшраад  сайхан байна лээ. Үнэр саармагжуулдаг зүйлийн нэг нь мод гэнэ. Тэр утгаараа энэ  хамт  хамгийн олон  мод тарьсан ч байж мэднэ.

 

Хэрэглэгчид  “Би л болж байвал, бусад нь хамаагүй”  гэсэн сэтгэлээр ханддаг

М.Энхчимэг /Ээлжийн инженер/: Өдөр бүр шүүгдэж ирэх лагийг байгалийн аргаар хатаахын тулд   их хэмжээний  хуримтлал үүсгэн түүнийгээ  ил, задгай талбайд хатаадаг байсан нь  өнөө “алдарт”  үнэрийн эх уурхай байж. Түүнд нь л   улаанбаатарчууд “мансуурч,хорддог ” байсан юм билээ.  Гэхдээ  үүнд учир бий хэмээн ээлжийн инженер доорхи тайлбарыг хийнэ лээ.  Төв цэвэрлэх байгууламж руу стандартын бус химийн хүнд элементтэй бохирдол нийлүүлэгддэг гэдгийг  онцолсон.  Мөн  хүнсний болон ахуйн үйлдвэрүүд дор бүрнээ  урьдчилан цэвэрлэх байгууламжгүйн   улмаас  Төв цэвэрлэх байгууламж руу  бүхий л бохир нь шууд ирдэг байна.  Энэ нь ачаалал дээр ачаалал  болдог нь мэдээж. Төв  цэвэрлэх байгууламжид  айл өрх, аж ахуйн нэгж, эмнэлэг , сургууль, цэцэрлэг,  зочид буудал, зоогийн газрын гээд өдөр бүр  170-200 мянган м3 бохир ус ирж ариутгагддаг  бөгөөд дээр  нь арьс шир,  ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдээс ирж байгаа техникийн бохирдолтой ус зэргийг нэмэхээр   ямар их  ачаалал үүрдэг нь тодорхой. Тиймээс  асуудалд хариуцлагагүй хандсаар ирсэн   арьс шир, ноосны  үйлдвэрүүдэд хариуцлага тооцох цаг болжээ. Хотоос гаргана гэж ярьсаар миний мэдэхийн 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа болов уу.   Холбогдох  дарга нарын эрх мэдэл нь хүрдэггүй  юм бол гадна, дотны олон байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэгээхэн хэсгийг Төв цэвэрлэх байгууламж руу хандуулж үйлдвэрийн хог хаягдлыг нэг шугамаар, ахуйн бохирдлыг нь нөгөө шугамаар хүлээж авдаг технологид шилжүүлчихвэл улаанбаатар хот өмхий үнэрт үе үе живэхгүй байх бололцоо бүрдэх юм биш үү.    Дээр нь монголчууд нүүдлийн хэв шинжит амьдралаасаа салаагүй XXI зуун даваад гуч шахам жил болох гэж байгаагийн нотолгоо нь жорлонгоо хогийн сав гэж эндүүрдэг сэтгэлгээ.   Ямар ухаантайдаа л   жорлон  руугаа  шалны алчуур, хүүхдийнхээ баастай живх, хаях болсон бандааш, хэрэглэсэн бэлгэвч цаашлаад усанд уусдаггүй нойлын цаас, ариун цэврийн хэрэглэл, нойтон салфетка, үс,  хоолны үлдэгдэл,  халбага, сэрээ,  дутуу мөлжсөн яс зэргийг хээв нэг хийв гэж.    Эрхэм  уншигч танд арай ч дээ гэх сэтгэгдэл төрж байна уу. Харин бид энэ бүхнийг нүдээр үзэж, тэр бүх хаягдлын  үнэр танарт нь  муужирч унах дөхсөн.  Тиймээс  та бидэнтэй зэрэгцэн амьдарч буй тэнэгүүдийг урьдын адил соён гэгээрүүлж, ойлгохгүй нэгний халаастай ярих цаг нь хэдийнэ болжээ.  Энэ ч тэгээд хол явахгүй, аргаа ядсан хүний л бодол байх даа. Түмэн олон минь, иргэд минь, дүү нар минь ойлгооч, ухаараач.  Тэнд 24 цагийн турш  хүн ажиллаж,   та бидний хээв нэг жорлон, суултуур руугаа хийж  орхисон  хог  хаягдлыг улаан гараараа тор болон шүүгч машинаас салгаж авахыг нүдээрээ харсан хүний хувьд хэлж  байна.   Асуудал хүндэрч тэг зогсолт хийж гэмээнэ цэвэрлэх дээрээ тулбал баасан дунд хөвөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг юм билээ шүү. Цэвэрлэх байгууламжийнхан хэдийгээр цэвэрлэх үүрэгтэй ч  заавал тэднийг баасаар дүүрсэн цооног дотор  хөвүүлж, үйлийг нь үзэж яах юм. Тийм биз дээ.  Тэдний эрүүл мэндэд ямар хортой болохыг бодож нэг үзээрэй. Хэдэн төгрөгний цалинтай болоод ийм аймаар үнэр танартай  зүйлтэй өдөр бүр нүүр тулдаг байна гэх бодол зурсхийж л байна лээ. Энэ бүхний гор ингээд дуусахгүй,  ажлын ачаалал, ажлын цаг зарцуулалт, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, саатал  гээд олон асуудал  давхар үүсгэдэг  байж таарна.  Үнэндээ л иргэд “Би л болж байвал бусад нь хамаагүй”  гэсэн сэтгэлээр ханддаг.   Нөгөөтэйгүүр,  дээр дурдсанчлан хүн ам өсч, хот тэлэхийн хэрээр  шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлага тулгарч,  Засгийн газраас  2020 онд БНХАУ-ын Засгийн газрын 262.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шинэ  барилгын ажлыг эхлүүлснийг та бид мэдэж буй.   Нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн  Шинэ төв цэвэрлэх байгууламж нь  одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдахаар ажил нь аль хэдийнэ эхэлсэн төдийгүй  ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна лээ.  М.Энхчимэг инженер энэ бүх мэдээллийг өгч,  эхний дамжлагаас, эцсийн дамжлага хүртлэх бүхий л технологи ажиллагааг нарийн тайлбарласан.  Тэндээс бид  хэрэглэгчийн ашигласан бохир ус нэлээд хэд хэдэн дамжлагыг дамжиж байж байгальд нийлүүлэгддэг юм байна гэдгийг мэдэж авсан.  Байгальд ээлтэй технологийг  энэ байгууллагад хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж буйг энд онцлох ёстой байх.  М.Энхчимэг хэмээх  эрхэлсэн ажилдаа эзэн болсон эл бүсгүй  энэ л хонхорт   14 дэх жилдээ  ажиллаж байгаа юм билээ.

  А.Нямбилэг:Манайх  ф1200мм  шугамаар бохир хүлээж авдаг  станц

/Сараалжийн машинч/

 Энэ дамжлагын онцлог гэвэл   хэрэглэгчийн ашигласан  ахуйн бохир усыг  хамгийн түрүүнд  ф1200мм шугамаар  хүлээж авдаг.  Харин  ф1400мм шугамаар үйлдвэрлэлийн бохир ус орж ирэх бөгөөд ирж байгаа бохир усны хог хаягдлыг сараалжаар шүүж, шүүгдсэн хог хаягдлыг шахаж машинд ачин талбайруу гаргадаг. Энд ажиллаж байгаа ээлжийн машинист хог хаягдлыг гараар цэвэрлэн контейнер руу зөөж, дараагийн байгууламж руу усаа шахах гээд станцын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Ерөнхийдөө эндээс 24 цагийн хугацаанд гурван контейнер хог гардаг байна. Мэдээж түүнийг  ачиж зайлуулна.  Энд шүүгдэж чадаагүй хог хаягдал дараагийн нарийн сараалж руу  насос хоолойгоор дамжин очдог.

Сараалжин дээр гялгар уут, хүүхдийн живх  гэх мэт том хог хаягдлууд үлддэг. Уусдаггүй нойлын цаас, мөн нойтон салфетка ихээр ирдэг. Эдгээр нь насосны ажлын дугуйнд ороод бөөгнөрөн хуримтлагдаж  насос эвдлэх, ажлын дугуй эвдлэх цаашлаад насос зогсвол том асуудал үүснэ. Иимээс хэрэглэгчдээ хогоо зориулалтын хогийн саванд хийхийг уриалж байна.

Хотын захын насос  станц

 Д.Оюунчимэг: Хотын захын насос станцыг бид хариуцдаг

/Машинист/

 Энэ нь төвийн бүсийн хэрэглэгчээс ирж буй бохир усыг хүлээн авч дамжуулан шахах ажиллагааг хангадаг байгууламж юм. Мөн л 1964 онд ашиглалтад оржээ. Цагт 1500-1600 м3 ус шахах, хүчин чадал бүхий бохирын зургаан насос, овор хэмжээ ихтэй бохирдлыг шүүх зориулалттай хоёр сараалжаар тоноглогдсон. Өнөөдрийн байдлаар хоёр насос бүрэн хэмжээгээрээ ажиллаж, үлдсэн нь бэлтгэл нөөцөд байгаа. Ер нь нэг  насосын засвар арчлалт ойролцоогоор цаг орчим зарцуулдаг хэмээн ажлаа танилцуулсан.

 Д.Гэндэн: Баруун сараалжийн станц гэдэг нь манайх

/ Машинист/

 Бохир усан дахь том хог хаягдлыг шүүх зориулалт бүхий механик цэвэрлэгээний эхний дамжлага, станц нь эргэлдэх хөдөлгөөнтэй дөрвөн сараалжаар тоноглогдсон. Мөн л 1964 онд ашиглалтад орсон. Бохир усан дахь минералын гаралтай  бохирдлыг тунгаан зайлуулах зориулалт бүхий хэвтээ дөрвөн коридортой элс баригч байх бөгөөд түүний өргөн 3.8 метр, урт нь 16.9 метр, гүн нь 1.87 метр урсгалын хурд 0.3 м/сек байдаг. Түрүү түрүүчийн сараалж, дамжлагаас шүүгдээгүй хог хаягдал тухайлбал, зайрмагны уут, төрөл бүхийн гялгар уут, хүүхдийн живх гээд юу байгааг та бүхэн харж байна. Тиймээс иргэд л ухамсартай байвал ачаалал, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, саатал гарах нь бага байна шүү дээ  гэж ажлаа танилцуулангаа иргэдийн ухамсаргүй үйлдлийг дахин дахин хэлж байлаа.

Түүхий үлдэцийн насос станц, анхдагч тунгаагуур

Бохир усанд уусаагүй хольцыг механик аргаар зайлуулах, байгууламж юм. Тунгаагуур нь бохир усанд уусаагүй умбуур байдалтай хольцийг  ялган тунгаана. Хүчин чадлын хувьд голч нь 40 метр, туналтын гүн 3.65 метр, ус нэвтрүүлэх чадвар 2750 м3 байдаг. Энэ станц лагийн гурван насос, тунгаагуурыг юүлэх нэг насос, сувгийн нэг насос гэсэн тоноглолоор тоноглогдсон, дөрвөн тунгаагууртай аж.  Энэ  нь  эс баригчаас орж ирж байгаа бохир усыг хүлээн авах камертаа цуглуулж, жигд хуваарилж өгдөг. Тунгаагуурт суусан лагийг насосоор дараагийн байгууламж буюу лаг усгүйжүүлэх байгууламж руу хоногт 1200-1400 м3 бүхий лагийг насосоор шахаж өгөх үүрэгтэй станц юм. Аэротенкт биологи цэвэрлэгээ хийгдэж, ус нь хоёрдугаар тунгаагуурт орж эндээс идэвхтэй лагийг Аэротенкт эргүүлж аваад гарч байгаа ус халдваргүйжүүлэх байгууламжаар дамжин байгальд нийлүүлэгддэг байна.

Энд ажиллаж байгаа  ажилтан, албан хаагчдыг   тэвчээрийн туйл л гэж хэлмээр санагдсанаа нуух юун. Үнэхээр л тэсч , тэвчиж ажиллахад их л хэцүү, түр ороод гарахад л хамаг хувцас биенд өнөөх алдарт үнэр шингэхээс гадна үе үе дотор муухай оргин хэцүү байдалд орж байсан юм. Гэтэл тэд “Ээлжийн амралтаа аваад амраад ирэхдээ “үнэр”-ээ санасан байдаг шүү” хэмээн хошигнож суусан.   Тэдний ажлын байр, авч буй цалингаа голсон шинжгүй ажлаа хийсээр. Техник, технологи нь дэлхийтэй зэрэгцэж байгаа эсэх ч эргэлзээтэй.  Гэвч   тэд эх орноо гэсэн  сэтгэлийн дуудлагаар л ажиллаж байгаа болов уу. Тиймээс хэрэглэгчид, иргэд минь “Суултуур хогийн сав биш” гэдгийг үргэлж санаж, ахуйн хог хаягдлаа зориулалтын саванд хаяж, нэн түрүүнд хотын соёлд суралцах хэрэгтэй байна. Та бидний амиа бодсон, ухамсаргүй байдлаас үүдэлтэй бохиртой чинь улаан гараараа зууралдах залуучуудынхаа  ажилд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр9 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр9 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд9 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент10 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент10 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм11 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм11 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм11 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм11 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим