Нийгэм
Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Батмөнхийн Ууганбаяр,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн механик жолооч, ахлах ахлагч Батжаргалын Энхсайхан,
Цэргийн Хүндэт медалиар:
– Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Очирбатын Мөнгөнсүх,
– Нийслэлийн Онцгой байдлын газрын мөнгөн хөрөнгө, төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сайнбаярын Буяннэмэх,
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Зэдэрийн Мөнхсайхан,
-Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Төмөртогтохын Нямсүрэн,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Михлайн Батсайхан,
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Балжиннямын Отгонбаатар,
– Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Хүрэлийн Ганхүү,
– Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Бямбажавын Ганбаатар,
– Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Дорждэрэмийн Батбаатар,
– Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Цэдэндамбын Батбуян,
– Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Тэрбишийн Гантулга,
– Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-химичин, ахлах ахлагч Лхагважавын Ганзориг,
-Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Бямбасүрэнгийн Баярбадрал,
-Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Мөнхбаярын Шинэхүү,
– Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Баттулгын Батзаяа,
-Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Мөнхбаатарын Самдандорж,
-Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Загалаагийн Бямбадорж,
Хөдөлмөрийн Хүндэт медалиар:
- Завхан аймгийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Сэвжидийн Содномжав нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн алба хаагчид болон тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ