Дэлхий дахинд
БНХАУ Австралийн нүүрсний импортыг тодорхойгүй хугацаагаар зогсоов

БНХАУ Австралиас нүүрс импортолдог гол шугам болох Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан талаар Ройтерс болон ABC өнөөдөр мэдээлжээ. Тодруулбал, Далианы боомтоор Австралиас жилд 12 сая тонн коксжих нүүрс экспортлох квоттой юм байна. Тус боомт нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн гол цэг бөгөөд Далиан, Баюйкүан, Панжинь, Дандон болон Бэйлиан гэсэн таван эргээр дамжуулан импортоо хийдэг.
Энэ нь улс төрийн шийдвэр хэмээн үзэж байгаа талаар Ройтерс мэдээлсэн байна. Учир нь ОХУ, Индонези зэрэг бусад улсаас авах нүүрсний импортдоо БНХАУ ямар нэгэн хориг тавиагүй байгаа.
Энэ талаар Австралийн санхүүгийн томоохон конгломерат CBA банкны шинжээч Вивек Дхар Хятад улс Австралийн нүүрсийг онилсон шийдвэр гаргаж байна хэмээн эмээж буйгаа ABC-Д ярьжээ.
Харин BHP-ийн гүйцэтгэх захирал Эндрю Маккензи эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Энэ нь Хятад улс дотоодын үйлдвэрлэлтэйгээ холбоотойгоор хийх төлөвлөлт, зохицуулалттай холбоотой шийдвэр гэж харж байна. Хятадын дэлхийн бусад улс оронтой үүссэн харилцаатай холбоотой шийдвэр гэж би үзэхгүй байна” гэжээ.
Тэгвэл Вүүд Маккензийн судалгаа хариуцсан захирал Робин Гриффин уг хориг урт хугацаанд үргэлжлэх нь Хятад, Австралийн эдийн засгийн аль алинд нь томоохон нөлөө үзүүлэх талаар байр сууриа хэлсэн байна. Тухайлбал, Хятадын хувьд хүрэн нүүрсээ илүү өндөр үнээр авах нөхцөл бүрдэх бол Австралийн хувьд экспортын нүүрсний илүүдэл үүсэж мэдэх нь.
Австрали улс БНХАУ-ын нүүрсний импортын 44%-ийг нийлүүлдэг хамгийн том тоглогч. Хятадтай хийсэн нүүрсний экспортоосоо жилд 64 тэрбум ам.долларын олдог байна. Харин БНХАУ дээрх шийдвэрийг гаргаснаар ам.доллартай харьцах австрали долларын ханш 71 цент болж буураад байгаа аж.
БНХАУ жилд 75-80 сая тонн коксжих нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч буй бөгөөд 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: ABC

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр17 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм16 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр18 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм16 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм17 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ