Бусад
Б.Нямдаваа: Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдийг ажлын байраар хангаж ажиллах чиглэл барина

Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагаас хөдөлмөр эрхлэлтийн талаар, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодрууллаа.
-Өнгөрсөн жил хэдэн хүн ажилтай орлоготой болсон бэ?
-Аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, хувийн биржүүдэд нийт 64.4 мянган ажлын байрны захиалга ирсний дагуу 43.1 мянган иргэнийг шинэ ажлын байранд зуучилсан. Энэ жил 40 мянган иргэнийг ажилд зуучлан оруулахаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс зорилт тавин ажиллаж байна.
Ажилгүй иргэд хувриараа хөдөлмөр эрхлэгчид болон бусад зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн 6 хөтөлбөр, жижиг зээл олгох арга хэмжээг 2018 онд хэрэгжүүлж 13.8 мянган байнгын ажлын байр хадгалагдсан болон шинээр бий болж, давхардсан тоогоор 19.6 мянга орчим ажилгүй иргэн түр ажлын байраар хангагдан бодит орлого олжээ. Эдгээр арга хэмжээ үйлчилгээ, бусад холбогдох үйл ажиллагаанд 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 50.8 тэрбум төгрөгийг зарцуулж ажилласан.
Мөн Засгийн газрын 2016 -2020 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулах зорилтын хүрээнд 2017-2018 онд гадаад ажилчдын тоог 20 хувиар, 2016 онтой харьцуулсан нийт дүнгээр 42 хувиар тус тус бууруулж ажиллав.
-Хөдөлмөр эрхлэлтийн талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулахгүй юу?
-Орон нутагт ажлын байрыг бий болгох, хот суурин газрын хүн амын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг үндсэн зорилтын хүрээнд “гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”, “Зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөл”-ийг 2018 онд шинээр санаачлан хэрэгжүүлж ажилласан.
Өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр Үндэсний зөвлөлөөс зургаан хөтөлбөр дэмжиж ажиллуулсан. Энэ 6 хөтөлбөр дээр нэмээд хоёр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа. Энэ нь юу гэхээр хөдөөгийн малчдын дундаж наслалт харьцангуй өндөр болж магадгүй ирэх 10 жилийн дараа мал малладаг залуучууд хомсдох ийм шинж илэрч байна. Тийм учраас аль болох залуу малчдыгаа төрөөс дэмжихийн тулд “Гэрээт малчин туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь илүү үр дүнтэй юм гэдгийг 2018 оны төгсгөлд дүн шинжилгээ хийн үнэлээд 2019 оноос эхлээд малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөртөө нэмэн оруулсан.
Дээрээс нь зохион байгуулалттай ажлын байрыг бий болгох чиглэлээр бид туршилтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн зорилго нь сумын түвшинд ажлын байрны олдоц харьцангуй бага байдаг тийм учраас иргэдийгээ бүлгийн зохион байгуулалтад ороод ажил хөдөлмөр эрхлэх энэ боломжийг нээх нь зүйтэй юм гэж үзсэн. Малчид худаг өвөлжөө, хаваржаа, хаврын улиралд ямааны ноолуур самнахаас эхлээд ажиллах нөөц бололцоо нь бага байдаг учраас сумын төвд байгаа ажилгүй иргэд наймуулаа нэг бүлэг болж яваад ажилтан хэрэгтэй, хүн туслах хүчний хэрэгцээ шаардлагатай ажлууд дээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж, тухайн малчдад ч ашигтай өөрсдөө хөдөлмөр эрхлээд орлоготой болох юм.
-Ямар үр дүн гарсан бэ? Хичнээн ажлын байр бий болгож чадав?
-Эдгээр туршилтын төсөлд 200 орчим өрхийг хамруулан малчидтай гэрээгээр ажиллуулахаар болсны дагуу тэдгээр өрхийн 406 иргэн ажлын байраар хангагдсан байна. Харин зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөлд мөн хугацаанд нийт 91 бүлэг, багийн 518 иргэнийг хамруулж, орлогын эх үүсвэртэй болоход дэмжлэг үзүүлэв.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн ажлын байр хэр байдаг вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа иргэдэд өөрсдийнх нь ур чадварт тохирсон ажлыг хийх төслийг санаачлан ажлын байраар хангахыг зорьж ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд байгаа ААН байгууллагуудыг хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдийг ажлын байраар хангаж ажиллах энэ чиглэлийг барьж ажилладаг. Үнэхээр энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй иргэд ААН- үүдийг хуулинд заасны дагуу ажлын байрны төлбөрийг нь аваад авсан төлбөрөөрөө эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхэлж өөртөө ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлж ажилладаг.
Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэх судалгаа байдаг. Энэ судалгаанаас 14.100 иргэн, ААН хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс болж ажлын байртай байх боломжийг алдсан байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажиллуулаагүйн төлөө иргэд, ААН-ээс тэрбум төгрөгийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д аваад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт зарцуулдаг байгаа.
Х.Соёл

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм18 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо