Нийгэм
ХӨСҮТ “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо“-г үйл ажиллагаандаа нэвтрүүллээ
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв нь 2022 оны 09 дүгээр сараас эхлэн “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ISO 9001:2016 стандартийн шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох баталгаажилтын гэрчилгээгээ Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага ‘SFCS” ХХК-аас гардан авлаа.
ТУс үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, болон тус тогтолцоог нэвтрүүлэхэд чиглүүлэн ажилласан “Amu consulting” ХХК-ий төлөөлөл, Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага ‘SFCS” ХХК болон бусад албаныхан оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагааг нэвтрүүлэх ажил 2022 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд бид ажлын хэсгийг байгуулж, төлөвлөлтөө хийн, сургалтуудыг тогтмол зохион байгуулсан бөгөөд “Amu consulting” ХХК энэ хугацаанд арга аргачилалаар дэмжиж ажиллалаа. Тус тогтолцоог авахын тулд 10 бүлгийн 100 гаруй үзүүлэлтийг хангах ёстой бөгөөд манай эмнэлгийн үзүүлэлт 49 хувьтай байсан бол өнөөдөр 84 хувь болтлоо сайжирсан байна.
Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2016 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсоноороо өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулж, үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор аюулгүй орчинд хүргэх, эрсдэл болон боломжоо төлөвлөж тусгах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгож байна.” гэдгийг онцоллоо.
Ташрамд дурдахад “Amu consulting” компани нь ХӨСҮТ-ийн 20 эмч эмнэлгийн ажилчдыг дотоод аудитор бэлтгэх сургалтад хамруулсан аж.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм7 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр7 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр7 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа