Энтертайнмент
Хийлч Ч.Дэлгэрцэцэг: Манжийн хамгийн том хамбыг өөртөө дурлуулж чадсан

Яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан санаачлан зохиолыг нь бичиж, ерөнхий продюсерээр нь ажилласан “2000” уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Манж Чин улсын эрхшээлд 200 жил дарлагдсан монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино гуравдугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох юм.
UB Film-ийн хамт олон продакшны ажлыг гүйцэтгэж, олон жүжигчин гол дүрүүдийг бүтээжээ. Хийлч Ч.Дэлгэрцэцэг анхны дэлгэцийн дүрээ “2000”-д бүтээжээ. Түүний сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр “Манжийн дарангуйлал монголчуудад хэрхэн нөлөөлж байсан тухай кинонд өрнөнө. Тухайн үед Манжийн хамгийн том хамбыг өөртөө дурлуулж чадсан монгол хатны ухааныг гаргалаа. Зураг авалтууд Завханд болсон. Буцаад Улаанбаатарт ирээд гэртээ ороход бид бүхэн яасан баян амьдарч байгаа юм бэ гэж бодогдож билээ. Тухайн үеийн амьдрал яасан энгийн байсан юм бэ. Миний хувьд дүрээ бүтээх явцад амралт болох шиг санагдсан. Миний хувьд маш том зориг гарган дүрээ бүтээсэн.
Урьд нь киноны саналууд ирж байсан. Гэхдээ сэтгэлд хүрсэн дүр гараагүй. Уг киноны тухайд түүхэн киноноос гадна уран бүтээл талаас нь илүү сонгож тоглосон. Монгол хатны дүрд тоглоно гэдэг сайхан санагдаж байлаа. Манжийн амбаныг дурлуулж өөртөө татна гэдэг тэр амаргүй зүйлийг хийлээ. Эмэгтэй хүний хувьд зориг гаргаж, хамгийн сайнаараа тоглосон. Гэхдээ айдастай байна” гэсэн юм.
Улиастайн 2000 цэргийн бослогын түүхээс сэдэвлэн бүтээсэн түүхэн “2000” уран сайхны кинонд цэрэг Онолт, Энхтайваны бослогыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн. Ирээдүй хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү бүтээлийг бүтээжээ.
- Эх орон… Эрх чөлөө… Тусгаар тогтнол…
- Tөрөл: Драма, түүхэн, адал явдалт
- Продюсер: П.Батсайхан СГЗ
- Найруулагч: Б.Отгонзориг СТА
- Зохиолч: П.Батсайхан СГЗ
- Продакшн: Улаанбаатар ФильмДүрүүдэд: АЖ П.Цэрэндагва, АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Д.Төмөртөгтох, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ У.Батбаатар, СТА Ш.Доржсүрэн, СТА С.Болд-Эрдэнэ, СТА С.Ариунбямба, СТА Ц.Цэрэнболд, СТА Д.Баттөмөр, СТА Ч.Дэлгэрцэцэг

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм21 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ