Нийгэм
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, соёлын өдрүүд нийслэл Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замналыг харуулсан “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэв. Уурхайчид энэхүү үзэсгэлэнгээрээ Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг он цагийн дарааллаар 4 үе шаттай харуулахаар зорьсон байна. Ингэхдээ архивын бичиг баримт, түүхэн гэрэл зураг, хөгжлийн үе шатыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, засвар механикийн заводын инженерүүдийн уран гар, бурхан ухаанаар бүтсэн техник хэрэгслүүдийн жижиг загваруудыг авчирсан байв.
Эрдэнэтийн овооны орд газрыг нээсэн анхны геологчдын эдэлж хэрэглэж явсан луужин, хоолны тавагнаас эхлээд Монгол, Оросын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр, төр засгаас гаргаж байсан шийдвэр бүгдийг энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан нийслэлчүүддээ үзүүллээ. Тэртээ 1963 онд Чехийн геологчидтой Монголын геологичид мөр зэрэгцэн энэхүү ордыг нээсэн түүх, 1971, 1972 онд Оросын уурхайчид хэрхэн нөөцийг тодорхойлж өгсөн түүхэн баримт энд дэлгэгдсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан болон Ш.Отгонбилэг агсны Хөдөлмөрийн баатар цолны болзол хангасан ажил, амжилтууд зэрэг олон сонирхолтой баримтыг харууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн төсөл нь анх 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхэлж, эхний үед 4 ээлжийг ашиглалтанд оруулж байжээ. Тэгвэл 40 жилийн дараа 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Зууны манлай үйлдвэр болоход хүрсэн бүхий л түүхийг энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан нийслэлчүүддээ үзүүлж, сонирхууллаа.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Бусад15 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм20 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна