Connect with us

Энтертайнмент

Дэлхий тэр чигтээ сайн зохиолоор цангаж байна

Нийтэлсэн

-

“Гурван найз”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй гэр бүл” хэмээх хөнгөн өнгө аястай олон ангит кинонууд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө хэсэгтээ л уясан. Тэрхүү бүтээлүүдийг ур ухаанаа дэглэн, эмхэтгэж, оюун санаандаа тольдон нэгтгэсэн найруулагч С.Баттулгын ярилцлагыг хүргэж байна. Сүүлийн үед Монголын урлагт бодлогын гадна орхигдсон ч жамаараа хөгжиж яваа олон ангит киноны нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар түүний мэдлэг туршлага, үзэл бодлоос хэлтлэн хуваалцахыг хүслээ.

Манай улс дан өөрсдийн хийгээд, гаднын улсын зохиол дээр ажиллан нэлээд хэдэн олон ангит кинотой боллоо. Таны хувьд гурван олон ангит кинон дээр ажиллаж, дэлгэцнээ гаргасан. Тэгэхээр танаас манай олон ангит киноны хөгжлийн шугам, чиг хандлагын талаар эхлээд асуумаар байна?

Аливаа бүтээл “Зохиол. Зохиол. Бас дахин зохиол” гэдэг алтан зарчимтай шүү дээ.Дэлхий тэр чигтээ сайн зохиолоор цангаж байна. Зохиолын илэрхийллээс шалтгаалж, тухайн кино бий болдог. Олон ангит кинонд ч зохиол чухал үүрэгтэй. Тэр утгаараа“Боловсрол” суваг телевизийнхэнтэй хамтраад гурван олон ангит кино хийсэн.Ингэхдээ гаднын улсын зохиолыг авч, нутагшуулах зарчмаар явсан. Зөвхөн манай улс ингэдэг юм биш. Ер нь дэлхийн кино урлагт тухайн нэг улсын киноны зохиолыг нь авч, бүтээл болгох зарчим байдаг. Үүнийг л тэр гурван сериалд ашигласан. Ингэхэд давуу болон сул талууд бий. Гэхдээ давуу тал нь их. Яагаад гэвэл уг бүтээл Солонгос, Орост гэх мэт нэг улсад дэлгэцнээ гараад, үзэгчдийн шүүлтүүрээр орсон байдаг. Сайхан, муухайгаараа дуудуулаад рейтинг нь тогтсон зохиол дээр ажиллах нь илүү амар байдаг. Сул тал нь тухайн зохиолыг нутагшуулах юм. Түүнийг Монгол хүний сэтгэхүйд зориулж, соёлд нь ойртуулахад бэрх. Гэхдээ үүнийг уран бүтээлчид “монголчлох” гэж үзэж хичээдэг. Мөн өнөөдөр манай улсад дотоодын уран бүтээлчид өөрсдөө зохиолоо бичээд олон ангит кинонууд хийж байна. Тэр дунд сайн хийгээд тааруухан бүтээлүүд алагладаг. Гэхдээ бүх нийгэмд ийм л байдаг.

Сүүлийн таван жилд уран бүтээлчид олон ангит киног хийх нь эрчимжлээ. Өнөөг хүртэл хөгжлийн тушаа нь юу байв?

Намайг дөнгөж их сургуулиа төгсөөд, энэ салбар руу хөл тавих үед оюуны өмч гэдэг зүйл ширэнгэн ойд байгаатай адил л байлаа. Дуртай суваг нь дуртай кино нэвтрүүлгээ авч орчуулдаг байсан. Оюуны хулгай гаарч, түүнийг дээдлэх, эрхэмлэх ухамсар, ойлголт байхгүй байсан үе. Орос, Америкийн хамгийн шилдэг, сонирхолтой гэсэн бүтээлийг оюуны өмчийн зөвшөөрөлгүй түүгээрээ хоол олж иддэг байв. Тэр үед кино урлагийнхан оюуны өмчийн асуудлыг ярьж, өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэхийг эрмэлзэж байсан. Гаднынхны өмчийг хууль бусаар оруулж ирэхийг хамгаалснаараа дотоодын кино үйлдвэрлэгчдийн өмч давхар хамгаалагдах, хөгжил нь дээшилнэ гэдэг байсан. Энэ бол 2000 оны эхэн үеийн нөхцөл байдал. Харин сүүлийн үед эрхзүйн орчны талаар хөндсөнөөр дотоодын уран бүтээлчид олон ангит уран сайхны кино хийх боломж бүрдсэн. Хэрэв тэгээгүй байсан бол магадгүй оюуны өмчийн хулгай гаарсаар, дотоодын уран бүтээлчдэд боломж олдохгүй байсан байх. Өнөөдөр эрх зүйн орчин дөнгөж үнэртмэгц бараг телевиз бүр олон ангит кино хийж байна. Өөрийн гэсэн олон ангит кинотой болж нийгэмд нөлөөлж, арилжаа хийж, соёлыг түгээж, телевизийн нэр хүнд боломжийг илэрхийлж болох нь гэдгийг тэд ойлгожээ. Тэр ч утгаараа миний хамтарсан “Боловсрол” суваг телевиз оюуны өмчийн эрхтэйгээр киноны зохиолуудыг худалдаж аваад хөрсөндөө буулгадаг. Зөвхөн Монголд тийм биш. Бүх улсад ийм жишиг байдаг. Гэхдээ өнөөдөр манай улсын урлагийн салбарт бодлогын зохицуулалт ус агаар шиг л хэрэгтэй байна.

Солонгос улс өнөөдөр олон ангит киногоороо нэлээд ашиг олдог. Манай улсад л гэхэд өчнөөн гарсан. Тэдний олон ангит киноны хөгжлийн зам нь манайхтай мөн адилхан гаднын зохиолыг худалдаж авч ашиглах зарчмаар эхэлсэн гэдэг. Тэгэхээр бид зөв жишгээр явж байгаа байх нь. Тийм үү?

Ер нь дэлхий нийтийн зарчим ийм. Кино хөгжсөн орнуудын жишиг гэх үү дээ. Мөн кино урлаг байгаа газар бүрт иймэрхүү зарчим үйлчилдэг. Аливаа сайн зохиолыг хөрсөндөө шингээж авсан тохиолдлууд маш олон байдаг. Үүнийг шинийг эрэлхийлэл гэж харах хэрэгтэй. Зөвхөн хөгжиж байгаа орнуудад ажиглагддаг зүйл биш.

Таны ажилласан кинонууд дээр тусгайлан авч үзье л дээ. Олон ангит кино найруулах ямар ч туршлагагүй та жишээ нь хэрхэн эхэлсэн тухайгаа ярихгүй юу?

“Амьдрал чиний төлөө” гэдэг кинонд жүжигчний хувиар ажилласан. Энэ нь олон ангит кинотой холбогдсон анхдагч түүх юм. Харин олон жилийн дараа “Боловсрол” суваг телевизийн “Гурван найз” киноны найруулагчаар ажиллах санал ирсэн. Эхний кинонд мэдэхгүй нь зовлон их байсан. Өмнө нь хэдэн уран сайхны кинонд ажилласныхаа хувьд тэрнийхээ суурин дээр л явсан даа. Өөртэйгөө хэрэлдэх, зөрчилдөх зүйл их байсан.Харин хоёр дахь олон ангит кинондоо ажиллахад өмнө олон ангит кинон дээр ажилласан туршлага минь надад зовлон болсон. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хуулах маягтай болсон. Өөрийгөө хуулахаас илүүтэйгээр хуурах ч гэх юм уу. Уран бүтээл бүр шинэ байх хэрэгтэй. Ингэхийн тулд туршлагатай байх хэрэгтэй ч түүнийгээ зөвөөр баланслахгүй бол миний өргөн сэтгэх, өөр өнцгийг харах сэтгэхүйг минь тагладаг юм билээ. “Ингэж л хийдэг” гэсэн хайрцагт орох гээд байдаг. Дараагийн олон ангит дээр бол аль болох энэ байдлаас зугтах гэж хичээсэн. Тэгээд болсон юм уу, яасан юм. Мэдэхгүй. Миний нэг ах “Хүн өөрийгөө боллоо гэж бодох агшнаас тэр хүний мөхөл ирдэг” гэж хэлж байсан. Яг л түүн шиг зүйл зарим утгаараа надад тохиолдож байсан. Тэгэхээр хүн уран бүтээлд шунамхай байх хэрэгтэй юм билээ. Тэгээд л би дандаа ахиж, илүүг хүсэж байх хэрэгтэй гэдэг зарчимтай болсон доо.

Кино дэлгэцээр гарах мөчид энэ бүхнийг анзаардаг юм уу?

Зураг авалт үргэлжилж, монтаж, дууны найруулга, чимэглэл, эвлүүлэг ороод, эфирт гаргах нь кино бүтээх нэг цөм. Энэ дунд мэдээж олон үйл явдал өрнөнө. Өөртэйгөө зөрчилдөхөөс эхлээд. Гэвч төгсгөлд нь кино эцсийн бүтээгдэхүүн болох мөчид чээж дүүрээд, өөртөө ханадаг. “Ямар ч байсан хийлээ. Дууслаа. Чадлаа” гээд шатдаг. Аа, харин тэр үед таг дүлий болно. Хэр баргийн юмыг харахгүй. Сонсохгүй шүү дээ. Харин тодорхой он цагийн дараа хийсэн киногоо харахад “Ээ дээ, хүйтэн хөлс чахарна даа”.

Таны ажилласан олон ангит кинонууд үйл явдлыг эрхэмлэдэг шүү дээ. Үүний онцлог кино хийх үйл явцын талаар сонирхмоор байна?

Тийм ээ. Төрөл нь гэх үү дээ. Энэ нь цөөхөн объекттой бөгөөд жүжигчдээрээ бөмбөгддөг жанр. Тэр утгаараа бид ярилцаад хэд хэдэн павилон зассан. Баарны, эмнэлгийн, гэрийн, ажлын хэсгийг нь харуулсан объект тохижуулаад зураг авалт хийсэн. Ингэснээр цагт шахагдахгүй давуу талтай. Мөн камерын хөдөлгөөн, жүжигчид сургуулилт хийхэд ч боломжийн байдаг. Дээрээс нь тайз барина гэдэг уран бүтээлч сэтгэлгээг дэмжсэн, гоё илэрхийлэл л дээ. Бэлэн байгаа объектод зураг авснаас тайз засах нь зураачийн уран чадварыг харуулдаг. Олон ангит кино ийм зарчмаар явахаар жүжигчдэд жаахан хэцүү байдаг. Бид объектоо хөөж зураг авдаг гэдэг шүү дээ. Жишээ нь, долоодугаар ангийн наймдугаар сценийг өнөөдөр авчихаад, наймдугаар сценийг хоёр сарын дараа шал өөр газар авахад долоодугаар сценид тоглосон тэр жүжигчний тээш хоёр сарын дараа тэнд байх хэрэгтэй. Ингэхээр залгамж чанар жаахан алдагдах гээд байдаг талтай. Гэхдээ сайн жүжигчин, сайн уран бүтээлчид үүнийгээ алдахгүй байгаа л даа.

Та жишээ нь кинонууд дээрээ хэр хугацаатай ажилласан бэ?

40 ангитай киноны зураг авалт 4-6 сарын турш үргэлжилнэ. Энэ хооронд давхар эвлүүлгийн ажил явна. Тэгээд зураг авалт дууссанаас хойш эвлүүлэг, хөгжим, өнгө, гэрлийн ажил өрнөдөг. Уран бүтээлч, найруулагчийн илэрхийлэл энэ тэр гэж ярьдаг. Гэвч зүй нь бол зохиолын мөн санааг илэрхийлэх нь чухал. Түүнээс биш найруулагч алтан санаа энэ тэр гаргана гэсэн зүйл байхгүй. Зарим чухал тохиолдолд л энэ илэрдэг. Социалист үеийнх шиг “Урлаг гэдэг бол…” гэсэн тогтсон суртлаас цэнхэр гарагаараа татгалзсан байна. Урлагийн бүх зүйл л “Гайхширалд хөтөл” гэдэг дүрмээр явж байгаа цаг шүү дээ. Гэхдээ аливаа уран бүтээл хийхэд зорилт байна. Бидний кинонд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хөнгөн инээд, итгэлцэл бол бий.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент20 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм21 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм21 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм21 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм21 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм23 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг24 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм24 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим